УЛС ТӨР

Н.Алтанхуяг: Ингэвэл ер нь сонгууль явуулж яах юм бэ

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдааны 02 тоот дүгнэлтийг хэлэлцэж байгаа юм. Уг дүгнэлт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Үүгээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрх зүйн боломжгүй болж буй.

Цэцийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд санал хэлж байна.  

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Муухай л юм болж байгаа юм даа. Хүчинддэг л улс боллоо доо, энэ 62. Энэ бол МАН-ын л ажил, цэцийн ч ажил биш. У.Хүрэлсүх нь нэр дэвших гэж байх шиг байгаа юм, түүний л хүсэл зориг байх. УИХ яагаад яаран сандран оруулж ирдэг юм бэ. Та нар ямар их шуурхай болчихсон юм. Х.Баттулгаа дарж авчхаад амар сайхан жаргах нь л дээ. Ер нь ийм юм бол сонгууль хийж яах юм бэ. Юм чинь хэрээс хэтэрлээ. Одоо сөргөлдөөн рүү, маш буруу юм руу явж байна. Тэнэг биш л бол өөрөө нэр дэвших эрхтэй болоод л гарын үсэг зурсан байгаа, Х.Баттулга Ерөнхийлөгч. Гэтэл муудалцангуутаа У.Хүрэлсүх нь эрхгүй болгож хуулийг нь өөрчлөх гээд л.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Үндсэн хуульд зөвхөн нэг удаа гэж хуульчилсан байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд үүнийг оруулж өгөөгүй. Ташаа хуульчлагдсан учраас энэ дүгнэлтийг бид хүлээж авах ёстой. Цэц шийдвэр гаргах процесст нөлөөлөл үзүүлэх гэсэн үйлдэл хэтэрч байна. Шийдвэр нь гарсны дараа Ерөнхийлөгчөөс олон намын тогтолцоо руу дайрсан мэдэгдэл хийсэн нь үнэхээр харамсалтай. Энэ мэдэгдэл нь Үндсэн хууль зөрчсөн гэдэгт санал нийлж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Байгаа юмыг байгаагаар нь л ярьж байна. Үндсэн хууль бол төрөөс ард түмэнтэй байгуулсан гэрээ шүү дээ. Хэнийг сонгох, сонгохгүйгээ ард түмэн өөрсдөө мэдэг л дээ. Тоглоомын нам гэдгийг нь тоглоомгүй хэлсэн шүү. МАН хэдэн дагуул намтай болох гээд л зүтгээд байгаа шүү дээ. Үнэн юмыг үнэнээр нь ярихаар юу болохгүй болчхоод байгаа юм. Энэ байдал цаашдаа юу руу ч түлхэж мэдэхээр байна. УДШ-ийг ярилаа, арай ч та нарыг тар гэчихгүй л байх. Ямар ч сүржин мэдэгдэл хийдэг юм. МАН ч гайгүй байсан, одоо бүр больжээ.

Байнгын хорооны гишүүд санал хэлж дууслаа. Одоо санал хураалтад бэлтгэж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сүхээ
Сүхээ
2021-04-20 12:20

Элбэгдорж Баярцогт З.Энхболдын хийсэн гай Ардчил�##�ыг ийм муухай хүнд зүйл рүү хийхэд хүргэсэн, эдгээр нөхөдтэй хариуцлага тооцох ёстой...

Зочин
Зочин
2021-04-20 15:32

Ман намд хууль хамаагүй төрийн дээр нам гарчихаад нам гэсэн бүлэглэл улс орныг туйлдуулж байна даа бүх намыг татан буулгаад шинээр нэгдэсгээе

Зочин
Зочин
2021-04-21 12:37

Алтанхуяг гэж ёстой увайгүй ширэн нүүрт юма улсыг яаж луйвардсаныг чинь мартаагүй шүү Чиний тавьсан баахан өрийг чинь Чингис Самуурай Гэрэгэ гх мэт өрийг чинь МАН дарах гэж яаж зүтгэж бгааг чиний 2 цийлэн чинь сохорчоогүй бол харж л бга бх. Жоохон жудагтай байгаач хөгширч үхэх гэж бж ямар овилгогүй хүн бэ чи.

Бат
Бат
2021-04-21 16:48

Энэ сонгуулиа хойшлуулж болдоггүй юм байх даа. Өвчний хажуугаар улстөрийн хэнээрхэл хэрээсээ хэтэрлээ. Би лав энэ жил сан�##�аа өгөхгүй. Тэгж өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлд оруулахгүй.

Зочин
Зочин
2021-04-21 17:09

Муу шивэгчин нохой.УИХур�##�д яаж багтаж орж ирсэн юм.Төрийн сармагчин �######�в�##� таарна.Нүнжиггүй муу хөгшин нохой

#No_To_MAN
#No_To_MAN
2021-04-21 18:25

Ta tsahim orchind #No_To_MAN gej davalgaalaarai. Yagaad gej uu? Yagaad gavel Amarsaihan, AnandBUZAR, Nyamdorj, Tserenpuntsag geh ene eree tseergui nohduud bugd MANaas songogdson. Odoo Yeronhiilogchiin soguuliar ya##a gej naidaj suugaa MANd #No_To_MAN gej helye

Зочин
Зочин
2021-04-21 19:55

Алтанхуяг шиг ажил хийсэн Ерөнхий сайд сүүлийн 20 жил бхгүй шүү юу үнэн энэ үнээн гэж Ерөнхийлөгч болвол улс эх орондоо их зүйл хийндээ

Зочин
Зочин
2021-04-22 18:03

Алтанхуяг муу новш саяхан Баттулгаа муулаад байсан одоо болохоор сайн хүн болоод пи�####� чинь үнэр авсан гөлөг шиг

Чи
Чи
2021-04-22 21:10

Энэ Алтанхуягт та�##�агдах юм бдаг юм уу. Дандаа ард түмнийг хуваан хагар�##�дуулах бөөрөнхий юм ярина. ЕС байхдаа одоо яриад бгаа юмаа хийж чадаагүй идсэн уусан болоод л буусан биз дээ. Их муухай хүн дээ

Зочин
Зочин
2021-04-24 13:19

Алтанхуягийг ЕС байхад агаарын бохирлыг арилгах өчнөөн төслүүд с�##�хинд хийссэн. Бүтсэн юм ч байхгүй одоо болоо юм биш үү. ЕС байхдаа таны жаргаж байх үеийн зураг их байдаг. Ажил хийж үр дүнгий нь гаргасан ажил ер харагддагүй шүү. БОДООРОЙ

Холбоотой мэдээ

Back to top button