ДЭЛХИЙ

Чикагод үл мэдэх этгээд машин руу гал нээж, 7 настай охин суманд өртжээ

Чикаго хотын баруун хэсэгт үл мэдэгдэх этгээд машин руу гал нээсний улмаас 7 настай охин нас баржээ. Уг хэрэг ням гарагийн (2021.04.18) үдээс хойш болсон бөгөөд “CNN” агентлагийн мэдээлснээр Жаслин Адамс аавтайгаа “McDonalds”-ийн авто салбараар үйлчлүүлээд явж байхдаа суманд өртжээ.

Хэргийн газарт байсан цагдаагийн машин охиныг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч бэртлээ дийлэлгүй амьсгал хураажээ. Мөн нэгэн эрэгтэй хохирогч их бие тус газраа буудуулсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд түүний биеийн байдал хүнд байгаа аж.

Чикаго хотод галт зэвсгээр хүний биед халдах хэрэг маш их гардаг. Өнгөрсөн жилийн тоо баримтаар 2020 нийтдээ 4,033 хүн галт зэвсэгт өртсөн. Энэхүү тоо нь 2019 онд 2,598 байсан бөгөөд галт зэвсгээр хэрэг үйлдэх нь тус хотод томоохон асуудал болсныг харуулж байна.

Эх сурвалж: CNN, Associated Press

Б:БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-20 14:04

Америк гэдэг чинь европын орнуудаас эзэд, дээдсээ болон удирдлагуудаа �##�чихаад зугтаж очиж бий болгосон �##�уурчид хулгайч нарын улс шүү дээ.Тийм газар луу манайхан цангасан м�##� шиг хуйлраад байх хэрэггүй шүү дээ. Сайхан эх орондоо байж энэ үхэж да лд орсон Монголчуудыг гуйлгачл�##�, ядуур�##�, сахилга батгүйн тамд унагасан золбин ардчиллыг нэн даруй устгаж амар амг�##�ан амьдрах хэрэгтэй.

өвгөн
өвгөн
2021-04-21 10:17

Харииин газар хоол горьдож д�##�чигнаж явж а.луулсанаас эх болсон эх орондоо эрэлхэгээр буудуулсан нь дээр...

Холбоотой мэдээ

Back to top button