НИЙГЭМ

Харуулын даргаа хөнөөгөөд зугтсан цэргүүдийн ангийн захирагчийг чөлөөлжээ

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд зугтсан хэрэг гарсан. Тэднийг хоёр нисдэг тэрэгтэй эрэн сурвалжилсны эцэст олж авсан.

Уг хэрэгт холбогдуулан тус ангийн захирагч, хурандаа Н.Батсайханыг чөлөөлөх шийдвэрийг ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн гаргасан байна. Харин түүний оронд Баян-Өлгий аймаг дахь хилийн 0285 дугаар ангийн захирагч, хурандаа В.Батжаргалыг томилжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-04-21 09:35

Нохой сүүлээ ,сүүл хонгорцгоо гэдэг л болох юмдаа

Холбоотой мэдээ

Back to top button