НИЙГЭМ

Малдаа яваад сураггүй болсон 15 настай хүүг эрэн хайж байна

ОБЕГ-ын хоногийн мэдээ:

Төв аймгийн Эрдэнэ сумын иргэн Ц /15 настай, эрэгтэй/ дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 08:00 цагийн орчим малдаа явганаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг маргааш нь хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Байгаль орчны байцаагчаар ахлуулсан алба хаагчид, орон нутгийн иргэд дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 08:20 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлэн.

Эрэн хайх ажиллагааг “Хүрэн булгийн-Ам”,  “Цохиот” гэдэг газарт 10 км-ын тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:20 цагт түр зогсоосон бөгөөд өнөө өглөөний 07:00 цагт дахин эхлүүлжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button