ДЭЛХИЙ

Израиль улсад “КОВИД-19”-ийн нас баралт бүртгэгдэлгүй 24 цаг боллоо

Израиль улс сүүлийн арван сард анхны удаа “КОВИД-19”-ийн улмаас нас баралт бүртгэж авалгүй нэг өдөр болжээ.Тус улсын эрүүл мэндийн яамны тоо баримтаас харвал пүрэв гарагт (2021.04.22) нас баралтын тоо нэмэгдээгүй байна.

Өмнө нь Израиль улс халдварыг барихаар хөл хорио тогтоосны дараа буюу өнгөрсөн жилийн зургаадугаар сард 24 цагийн дотор нэг ч нас баралт бүртгэж аваагүй аж. Тус улс вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд пүрэв гарагт (2021.04.22) 5 сая дахь иргэнээ вакцинжуулсан аж.

Израилийн эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр хүн амынхаа 53 гаруй хувьд хоёр тун вакцин хийсэн байна. Өнгөрсөн долоо хоногт тус улсын хамгийн том эмнэлгийн захирал Эял Лешем хэлэхдээ Израиль сүргийн дархлаа тогтооход ойрхон байгаа хэмээжээ.

ДЭМБ-ын мэргэжилтнүүд дор хаяж хүн амынхаа 65-аас 70 хувийг вакцинжуулсны дараа сүргийн дархлаа тогтоно гэж тооцоолсон байдаг.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button