ДЭЛХИЙ

Индонезийн шумбагч онгоц Бали арлын ойролцоо живжээ

Индонези улсын “KRI Nanggala 402” нэртэй шумбагч онгоц өнгөрсөн лхагва гарагт (2021.04.21) Бали  арлын ойролцоо ор сураггүй алга болсон. “KRI Nanggala 402” лхагва гарагийн өглөө илүү гүнзгий шумбах зөвшөөрөл хүссэний дараа холбоо тасарсан байна. Тус шумбагч онгоц гурван хоногийн хүчилтөрөгчийн нөөцтэй байсан билээ.

“KRI Nanggala 402” онгоцыг Германд үйлдвэрлэсэн бөгөөд Индонези улс 1981 оноос хойш ашигласан байна. Бямба гарагт (2021.04.24) Индонезийн тэнгисийн цэргийн дарга Юудо Маргоно хэвлэлийн бага хурал хийж “Шумбагч онгоцны эвдэрсэн хэсгийг олсон гэж бид үзэж байгаа тул сураггүй болсон гэж үзэж байснаа живсэн болголоо” хэмээжээ.

Албан тушаалтнуудын бодож байгаагаар “KRI Nanggala 402” шумбагч онгоц 600 метрээс доош, даралтын улмаас шахагдан бяцрах гүнд живсэн аж. Индонезийн цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Джавара Вимбо хэлэхдээ “Юу ч болсон бай бид шумбагчийг олтлоо эрэл хайгуулаа үргэлжлүүлэх болно” гэсэн байна.

Эх сурвалж: Foxnews

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-25 10:55

Яах гэж ингэж хогийн орчуулж, бас хоцрогдсон мэдээ оруулж байдаг юм бэ!!! 800м гүнд олдсон, одоо хүчил төрөгч дуссан, �##�бан хаагчдыг амьд аврах боломж байхгүй болсон т�##�аар бусад улс орны хэвлэлүүд мэдээллээд байхад!!!

Холбоотой мэдээ

Back to top button