УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн ТББ-ыг байгуулахад зарцуулсан чихэр, хоол, аяганы мөнгө ба төсвийн 20 сая

У.Хүрэлсүхийн үүсгэн байгуулсан “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-г дагасан дуулиан хэдэн өдөр үргэлжлэв. Ерөнхийлөгч Х.Баттулга цэрэгжсэн намын талаар УДШ-д гомдол гаргасан нь олон нийтийн анхаарлыг татаж буй. Харин санхүү мөнгөний асуудал нь бидний анхаарлыг илүү татав.

-УВСЫН ТӨСВИЙН МӨНГӨ МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ДАНС РУУ ОРЖЭЭ-

Эл төрийн бус байгууллага, төрийн мөнгөнөөс хумсалсан баримт цахимд тэнүүчлэв. Тодруулбал, Увс аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилт бүхий төрийн сангийн нөөц хөрөнгөөс “Монгол цэргийн нэгдсэн холбоо руу” 18 сая төгрөг шилжүүлсэн баримт. Тус аймгийн төрийн албан хаагчдыг Дорнод-Халх голоор аялуулахад энэ мөнгө зарцуулагдсан байх юм.

-МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБООГ НЭГ АЙМАГТ БАЙГУУЛАХ ЗАРДАЛ 700 МЯНГАН ТӨГРӨГ-

Үүнээс ч илүү анхаарал татах асуудал байна. Эл холбооны салбарыг нэг аймагт байгуулах үйл ажиллагааны зардалд 700 гаруй мянган төгрөг зарцуулдаг аж. Мөнгө нь мэдээж төсвөөс буюу орон нутгийн хөрөнгөөс гардаг. Тухайлахад, тус холбооны Төв аймаг дахь салбарыг байгуулах арга хэмжээнд 687,500 төгрөг зарцуулсан бөгөөд аймгийн төсвөөс санхүүжүүлжээ. Улмаар чихэр, хоол, бэлэгний уут, бэлэгний аяга зэрэгт үрсэн байх юм.

-У.ХҮРЭЛСҮХИЙН ТББ-ЫН САЛБАРЫГ 21 АЙМАГ 9 ДҮҮРЭГТ БАЙГУУЛАЛЦСАН ТӨРИЙН 20 САЯ -

Тэгвэл “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэх тус төрийн бус байгууллагын салбаруудыг 21 аймаг 9 дүүрэгт байгуулахад төрөөс 20 /30×687,500=20,625,000/ гаруй сая төгрөг зарцуулсан гэсэн үг болж таарах нь. Аймаг дүүрэг бүрт харилцан адилгүй хөрөнгө гаргасан байх магадлалтай ч дундажлаад бодоход л ийм тоо гарч буй.

-ДЭМЖИГЧ ИРГЭД, ААН-ҮҮДЭЭСЭЭ САНХҮҮЖИХ ДҮРЭМТЭЙ Ч ТӨРИЙН МӨНГӨНӨӨС СААЖ, ХАНДИВ ӨРГӨСӨН ААРХАЛ-

Холбооны дүрмээрээ бол “гишүүдийн татвар, иргэд, ААН, дэмжигч байгууллагын хандив тусламж, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны орлого, гадаадын хандив, тусламж, холбооны гишүүдийн татварыг УЗ хурлаар жил бүр ялгавартай тогтоох” хэмээн тусгажээ. Гэвч дээр дурдсанчлан төсвийн мөнгөнөөс саадаг жишээ энүүхэнд. Тэгсэн атлаа “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-санаачлага гарган БХЯ, ШШГЕГ, Цэргийн төв эмнэлэг, ҮБХИС, “Энхийн төлөө” цогцолбор, ХХЕГ, ОБЕГ-ын албан хаагчид, “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ны бие бүрэлдэхүүн хамтран БНХАУ-д 65 сая төгрөг хандивлаж байсан удаатай.

-НӨХӨРЛӨЛ ба ХОЛБОО-

Эл байгууллагыг 2019.03.14-нд анх үүсгэн байгуулагдахад даргаар нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа сонгогдож байсан. Улмаар 2020 оны долдугаар сард буюу УИХ-ын сонгуулийн дараа тэргүүнээс нь чөлөөлөгдсөн байдаг. Хачирхалтай. Одоо хуулийн этгээдийн улсын бүртгэлд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад ахлах зөвлөхөөр нь ажиллаж асан, одоо ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж буй Б.Энх-Амгалангийн нэр бүртгэлтэй байгаа. Б.Энх-Амгалан бол У.Хүрэлсүхийн сайн найз.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Найзуудын байгуулсан холбоо сонгуулийн өмнө бүх аймаг, дүүргийн дарга нарыг хамартлаа томорч. Бас болоогүй төрийн мөнгөөр санхүүждэг төрийн бус байгууллага. Хэрэв тийм бол төр, холбоо хоёр холилдсоны нотолгоо яах аргагүй мөн. Ямар ч эрүүл ухаанаар бодсон ТББ-ын үйл ажиллагааны зардалд төсвөөс мөнгө гаргадаг нь утгаараа буруу. Салбар байгуулах арга хэмжээний зардлаас харахад баахан хүмүүс цуглаад төсвийн мөнгөөр ууж идсэн, бэлэг сэлт ч тараалцсан нь илэрхий. Ямартай ч Монгол хүн бүрт жинхэнэ эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн суулгах, үндэсний үзэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлэх гэсэн сүржин ЗОРИЛГОТОЙ ч энх цагт цэрэг хөвгүүд хэдэн арваараа үхэж байхад ядаж нэг мэдэгдэл гаргаж байсангүй. Хачирхалтай. Ийм байхад ЦЭРЭГ ЭРСИЙН ТӨЛӨӨ биш, УЛС ТӨРИЙН зорилготой гэж хардагдахаас яалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-04-28 08:29

Хүрэлсүх бол ийм л хулгайч. Энэ новшийг ухв�##� их юм гарна даа.

Зочин
Зочин
2021-04-28 08:30

Бүгдийг бууд

харамсалтай
харамсалтай
2021-04-28 08:49

ЦЭРЭГЖСЭН холбоогоо ерөнхийлөгч болохоороо ашиглах уу? эсвэл сонгуулд ашиглах уу? ИЙМ нөхрийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлж болохгүй. АЙХТАР дарангуйлагч гарч ирэх юм байНА

Vjin
Vjin
2021-04-28 23:33

Hvrelsvh Said jirin Ard Tvmnee heze daranguilj bgagvi!!!..bhchgvishv!!!.harin Eh Oron gazar.shoroog min hudaldsan huja huvalzudig bol daranguilhad bolno!!!..ted narig davraaj bolhgvi shv!!!..daranguilj bn gd biched bga hvmvvs bol Ulsin baylagig tsulmsun.mun Eh Ornig min hujad hudalsan (tsagach hujanud bga)ed nar haa ch nvvre hih gazargvi bolood irengvte l deeremdej avsan baylagign butsaj avhn gdl huln chichred.shun untaj chadhgvi bga shv!!!!..

Зочин
Зочин
2021-04-28 23:24

Ard

Осор
Осор
2021-04-28 09:12

Энэ бол эхлэл дараа дараагийн төрөөс гулгуулсан татварууд нь тэрбумаар яригдана

Мэнгэт
Мэнгэт
2021-04-28 09:13

үүнийг хэд дөнин нцг�##�сан мөнгө авсааааан

Зочин
Зочин
2021-04-28 10:15

ТББ ын нэрээр УИХ дахь МАН ын гишүүд мөнгө шилжүүлсэн авсан гэх баримт оны эхээр яригдаж байсан даа.Татварын мөнгө,төрийн,төсөвийн мөнгө уйлдаггүй гэж үнэн юм даа.Энэ намыг тараах нөхцөл нь бүрдээд байна даа.Түрүү нь ЖДҮ , ХЭДС гээд цохисон .Одоо өөрчлөөд ТББ аар авч иддэг болсон байна шүү дээ

иргзн
иргзн
2021-04-28 12:03

Хүрэлсүх Урвагч дээрээс нь бас Хулгайч энэ Этгээд Ерөнхийлөгч болох аваас МУ шууд Дарангуйл�##�ын нийгэм рүү шилжин орно, одоо Дүүрэг Хороодын дарга нарыг хагас Цэргийн зохион байгуул�##�танд оруулж тэднийг Цэргийн маягийн дүрэмт хувцасаар чигдэрүүлж эхэлсэнийг Иргэд харцгаасан шүү дээ,

Зочин
Зочин
2021-04-28 13:27

Дансандаа тэртэй тэргүй шаасан өчнөөн тэрбумтай байж ийм өлөншдээ. Казиноод хүртэл улсын мөнгөөр.

Зочин
Зочин
2021-04-28 14:52

хүрэлсүх ийм овлигогүй, шударга гэдгээр хуурамч дүр эсгэсэн, ямар ч буруу үйлдлийг хууль зөрчиж хийх болзошгүй , өөрийгөө өөрөө тагнасан болж жүжиг тавьдаг, ЖДҮ-г тойрон хүрээлэгчдээ тарааж асар их мөнгө идэж хохирол нийгэжмд учруулсан, 60 эрбумын сүлжээг зохиож хэрэгжүлэхэд нэр нь холбогдож шууд оролцож байсан баримттай ийм хүн ерөнхийлөгчид хэрхэвч тэнцэхгүйдээ. Түмэн олон шийднээ.

Зочин
Зочин
2021-04-28 18:24

мэнгэтийн хөл долоогч амьсгаа

иргэд олон түмэн
иргэд олон түмэн
2021-04-28 19:42

Төрсөн эмэгтэй эмнэлгээс дан х�##�аадтай гарлаа,би эх хүнээс төрсөн учраас өрөвдөөд ЕС-аасаа огцорлоо гэж сүржигнэж байсан нөхөр чинь өнөөдөр ш�##� өөр хоёр ш�##�тгаанаар ажлаа өгсөн гээд ичихгүй ярьж сууна,ингэж ард түмнээрээ тохуурхан доромжлож суудаг нөхөр ерөнхийлөгчид нэр дэвших гэнэ,ийм этгээд бидэнд огтхонч хэрэггүй,эртхэн өөр хүний нэр дэвшүүлэж үзээрэй

Зочин
Зочин
2021-04-28 20:36

Энэ одоо юү гэсэн үг вэ?

Иргэн
Иргэн
2021-04-28 20:51

Хүрэлсүх бол цаанаа хятад, монгол дарамттай "утсан хүүхэлдэй гэж ойлгодог. Тэрээр утсан улаан амь нь идэр з�##�уугаасаа "буруу замаар будаа тээсний" уршгаар үргэлж зан�##�хийлэлтэй "тусгай да�##�гавартай" байдаг болохоор да�##�гавараа биелүүлэхийн тулд хамаг "бохир" арга з�##�ийг өдий хүртэл хэрэглэж улс орныг сүйрүүлж, дураар авирлаж, ерөнхийлөгч гэдэг �##�бан туша�##�д чадв�##� өөрийгөө, ядв�##� МАН-ын хэн нэгнийг ялуулж "чадсан" байхын төлөө төсөвийн, татварын, зээлийн, тусламжийн гэх мэт байж болох бүх мөнгө хөрөнгөөр ёстой Туйлж чадаж байнаа. Арай дэндэж байна. Цар тахлын хүнд үед ард иргэд ядарч байхад өөрийн хүмүүсийг энэ тэр яамдын сайдаар томилж асар их хөрөнгө УИХ-ын сонгуульд Хүрэлбаатартай нийлж зарцууллаа. Тэгээд ханахгүй ард иргэд хөл хорионд өлсөж байхад нэг ч төгрөгний тусламж олгохгүй, Ерөнхийлөгчийн 1 сая төгрөгний бонус олгох сан�##�ыг хүлээн ав�##�гүй МАН гэгчийнхээ 100 жилийн ойгоор маш өргөн хэмжээний хур�##� цуглаан, дайллага цайллага зохион байгуулж, цар тахлыг Өөрөө тараасан. Мөн асар их хэмжээний мөнгөөр дээрх арга хэмжээг зохион байгуулахдаа "бэлг сэлт, шагн�##� урамшил олгосон. Энэ з�##�уу сонгуульд улайран өөрийн томилсон шадар хүмүүсээ зодож цохиж эхэлсэн нь дараа нь биднийг ч дарамтандаа оруулж зодож цохиж мэдэх ёс суртахуунгүй, зэрлэг б�##�мад авиртай, уур уцаартай хүн юм даа. Бид ийм этгээдүүдийг дахин дахин сонгосоор л байх уу??? Тэр хүн бүрийг "худ�##�дан авч байна", мэдээж сонгуулийн дараа тэднээс зайгаа барина. Гэхдээ одоо тэр ямар мөнгөөр нам, эвсэл, хувь хүмүүсийг өөртөө "татаж" байна вэ? Мэдээж ард түмэн бидний дархлаагаа сайжруулж, урьдчилан сэргийлэхэд зарцуулах чанартай хоол хүнс, эм бэлдмэл авах байсан мөнгө хөрөнгөөр л "гараа угааж" байна ш дээ. Даанч дээ. бид хармаа хоосон харин Хүрэлсүх ....????

Batsuh
Batsuh
2021-04-28 21:32

Hurelsuhiig erenhiilugch bolgoj herhevch bolohgui

Unshigch
Unshigch
2021-04-28 21:44

Hurelsuh yamarch baisan ulsaa hudaldah hun bish gadnii ulsaas luivar huseh hun bish muultsgaa muultsgaa ulam l ungu orj gerelteh hun. Mongol ulsiin tuluu zutgeh hun Hurelsuh munuus mun uur hen ch bish.

Ард
Ард
2021-04-28 22:21

Танктай хөөрүү идээд бай. Их идэх тусамаа сайн

эх оронч
эх оронч
2021-04-29 00:59

угаасаа 1999 оноос аваад л улсын мөнгөнд гараа дүрж эхэлсэн хүмүүс улсын мөнгө гэдэг чинь угтаа таны миний бидний аав ээж ах дүүсийн татварт төлсөн мөнгө улсын төсөвт орж ирдэг гэдгийг хүн бүр мэдэж байх ёстой .. энэ мөнгийг улс эх орны төлөө зөв зарцуулахгүй хулгай хийж луйвардаж түүгээр өөрсдийнхөө амьдр�##� ахуйг дээшлүүлж гараа хөдөлгөж ажил хийдэг ард түмний мөнгөөр гараа угааж баяжсан хүмүүс шүү дээ ...ийм хүмүүс нэгэнтээ л ингэж эхэлсэн бол хэзээ ч үнэнчээр ард түмэн улс эх орны төлөө ажиллана гэж байхгуй үнэндээ энэ их мөнгийг зөв зарцуулж явсан бол Монгол улс болон Монгол ард түмэн ийм ядуу тарчиг хэзээч амьдрахгүй байсан ... адаглаад эх орондоо юм хийж бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн зам дээр нь дарамт учруулж ажил төоөл бүх юмыг нь хааж боож байсан учираас Монголын ард түмэн ийм ядуу амьдарч байгаа юм гэтэл өөрсдөө ард түмний татвар төлөгчийн мөнгөн дээр тоглож ард түмэнд ямарч эрх мэдлийг өгөхгүй хааж боож дуугарсан нэгнийг нь шоронд хорьж ард түмнийг шатар даамны хөлөг болгож өөрсдөө дээр нь тоглолт хийж ирсэн өнгөрсөн 30 жилд ард түмэн өрийн дарамтанд амьдарч өөрсдөө тэрбумтангуудын хэмжээнд очлоо ... одоо энэ ажилыг нь ард түмэн зогсоох ёстой үнэнийг хэлхэд эрүүлжүүлэх орж үзээгүй хүн гэж байхгуй доод т�##� нь 5 буюу түүнээс дээш орсон байгаа энэ хугацаанд урдаас нь сөргөлсөн хүн болгон 15~30 хонгийн баримчилгаанд эр эмгүй явж байсан гээд бодчих гэтэл энэ нь угтаа бүгд найрамдах уншуулсан ялтан гэсэн үг шүү дээ ... энэ мэтчилэн ард түмнийг бүгдийг нь шоронд хийгээд амжчихсан гээд бодолдоо тэгэхээр сүүлийн 30 жилд ард түмэн ямарч эрх мэдэлгүй төлбөр төлөгч ялтан болсон байна гэсэн үг биш үү ... Монголчууд бид ийм улс орныг хүсэж ардчилсан нийгмийн төлөө гэж нэгдэж соци�##�ист дэглэмээс татг�##�зсан нэртэй капит�##�ист нийгмийн комунист дэглэмийн шоронд амьдарч байна гэдгийг Монголын ард түмэн ойлгох хэрэгтэй байна ... иймд одоо энэ улс төрийн шатрын нүүдэл ард түмний т�##�руу маданд орж байгаа энэ үеийг нь ашиглаж энэ МАН МАХН АН мэтийн намуудыг сан�##� нэгтэйгээр татан буулгуулах хэрэгтэй хэрэв ингэж чадахгуй бол Монгол улс дахин хэзээч босож ирэхгүй шууд өнөөгийн өвөр Монгол шиг хятадын дарамтанд орно гэдгийг ойлгох хэрэгтэй байна иймд миний бие энэ луйварын сүлжээнд эргэлт буц�##�тгүй тууштай орсон энэ намуудаас татг�##�заж татан буулгах ажилийг утгаар нь явуулах хэрэгтэй ... тэгэж чадв�##� дараагын 4 жилд Монгол улс бас таны миний бид бүгдийн амьдр�##� эрс өөрчлөгдөнө гэдэгт би бүрэн итгэж байна... эх оронч

С.Темер, 95332040
С.Темер, 95332040
2021-04-29 01:43

хуук -у/т ухдэл. шорон л хулээж бгаа. гадаадруугаа зугтаасан чнь дээр. авилг�##�д авсан харлей дэвидсоноо унаад.

МАНМАХН -АВИЛГАЧДЫН НАМ, У/Т УХДЭЛ БА ЯНХАНУУДЫН НАМ. ТАРААЖ Л ТААРАА !!! Энхбаяр чи ухэх болоогуй юу?

АВИЛГАЧИН ХУЛГАЙЧ СУ.БАТБОЛД ЧАМД МАНАЙ МОНГОЛД ОРОН ЗАЙ БХГУЙ. �######� ЭСВЭЛ УМХИЙ АМИА ХОРЛОЖ УХ!!!

С.Темер, 95332040
С.Темер, 95332040
2021-04-29 01:58

хуук бол угаасаа юм узэж, нуд тайлаагуй, елен хулгайч ! гол зорилго нь баяжих. луйварчин Субатболдын хелсний жижиг гар. утсан хуухэлдэй. жинхэнэ У/Терийн ЯНХАН БА УХДЭЛ. АВАНТЮРИСТ. ТУУНИЙГ ШОРОН Л ХУЛЭЭЖ БГАА. ЮУН НОЁН БОЛОХ? ШАТРЫН ХУУ Ч БОЛОХ БОЛООГУЙ МАНГАР, елен ПАЦААН. Ман-аа булшилсан мангар. Зайлуулаач ээ!!! муу гелег, хэнд ч хэрэггуй хог. Хэдэн сарын дараа л сураггуй �##�га бно. хараарай!

Энхбаяраа, бузраа, чи ухэх болоогуй юу? еерее ухэхгуй юм аа чи? улс орноор тоглож ханахгуй бна уу, шаараа!?

зочин
зочин
2021-04-29 05:01

Одоогийн ерөнхийлөгч өөрийн Жёнко сургуулийн захир�##� байсан Ц.Тогоогоор ЦНХ ын ерөнхий нарийн бичгийн даргаар тавьж байгуулчихаад, хур�##� дээр нь баяр хүргээд сүрхий байснаа цаг нь болохоор хууль зөрчсөн болж жүжиг эсгэхээ болиочээ.

ЗОЧИН
ЗОЧИН
2021-04-29 06:29

ЕР-Ч ОНЦ БАЙДАЛ ТОГТООГООД,ЦЭРЭГ ХӨДӨЛГӨЖ МАН,УИХ, ЗГ,ҮХЦ,УДШ-Г ТАРААГААД,ТӨР,ЗАСГИЙН ОНЦ ЧУХАЛ ГАЗРУУДЫГ ХАМГААЛАЛТАНД АВЧ,МАН,УИХ,ҮХЦ,УДШ+ЭДГЭЭР ХҮМҮҮС ЕР-Д НЭР ДЭВШИХ ҮХ,ЕР-Н СОНГУУЛИЙН ХУУЛЬД БУЙ 3 БОЛЗЛООС ӨӨР БОЛЗОЛ ГАРГАЖ ИРЭН ХҮЧ ТҮРЭН ҮХЦ,УИХ-Р БАТЛУУЛЖ,ТӨРИЙН ЭРХИЙГ ҮХ-ИЙН БУС АРГААР ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙЖ БУЛААН АВАХ АЖИЛЛАГААГ ГАРДАН ЗОХИОН БАЙГУУЛЖ,БОДИТ НӨХЦЛИЙГ БУЙ БОЛГОСОН ХАМГИЙН ТҮРҮҮНД БАРИВЧЛАХ ХҮМҮҮС БОЛ МУ-ЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН,АВИЛГАЧИН,КАЗИНОЧИН,КОНЦЕССЧИН,ХУДАЛЧ,ХУЛИГААН,ПОПОРЧИН,ШОУЧНЫ ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ХҮРЭЛСҮХ,ҮХЦ,УДШ-ИЙН ГИШҮҮД,МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ УДИРДЛАГА,ТОГОО ТЭРГҮҮТЭЙ ГЕНЕРАЛ,ОФИЦЕРҮҮД БАЙХ ЁСТОЙ,ТӨСВИЙН ХӨРӨНГӨ 16 ТЭРБУМААР БАРИГДСАН МАН-ын ТТ-ЫН ОРДОН,ӨМЧ ХӨРӨНГИЙГ НЬ ТӨРД АВАХ ЁСТОЙ,ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ ЭНЭ ОНЫ СҮҮЛЧ ХҮРТЭЛ ХОЙШЛУУЛЖ,ШИЛЖИЛТИЙН ТҮР ЗГ БАЙГУУЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИХ ДЭЭД БАЙГУУЛЛАГА АИХ, ТҮҮНЭЭС БАЙГУУЛАГДАХ УБХ ГЭХ 2 ТАНХИМТАЙ ПАРЛАМЕНТТАЙ БОЛОХ СОНГУУЛЬ,ЕР-ИЙН СОНГУУЛИЙГ ОНЫ СҮҮЛЧЭЭР ХАМТ ЯВУУЛАХ ХҮРТЭЛ ЕР-Ч УЛСЫГ УДИРДАХ ХЭРЭГТЭЙ.

Холбоотой мэдээ

Back to top button