НИЙГЭМ
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай автомашин зорчино

Өчигдөр буюу тавдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Үүнтэй холбоотой зарим салбаруудын ААН-ийн үйл ажиллагааг эхлүүлж, иргэдийн хөдөлгөөнд хориг тавихаа больж байна.
Гэхдээ Нийслэлийн Засаг даргын 2021 оны тавдугаар сарын 7-ны өдрийн А/357 дугаар захирамжийн дагуу иргэд замын хөдөлгөөнд 06:00-22:00 цагийн хооронд, дугаарын хязгаарлалтай зорчихоор болсон. Бусад цагт хөдөлгөөн хязгаарлах бөгөөд тэгш, сондгойгоор зорчино гэгдсэн.
Тэгвэл уг тушаалд өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, зөвхөн өнөөдөр л уг тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчлэх юм байна. Харин ирэх даваа гаргаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ердийн үеийн журмаараа зохицуулагдах аж.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.