Нийгмийн

“Страто” компани АМНАТ төлөхгүй гэж Засгийн газартай заргалдаад ч “УНАВ”

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2019.11.22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, баталж байв.

Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 220 дугаар тогтоолоор батлагдсан журмаар тусгай зөвшөөрөлтэй этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр зохицуулагдаж байсан. Харин 2019 оны 11.22-нд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөн найруулгаар ашигт малтмал ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан этгээд бүгд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болсон юм.

“СТРАТО” АМНАТ ТӨЛӨХГҮЙ ГЭЖ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХХК-ТАЙ ХИЙСЭН НҮҮРС ХУДАЛДАН АВАХ ГЭРЭЭГЭЭ ЗӨРЧИЖ БАЙВ-

Тэгвэл хууль батлагдахаас өмнө АМНАТ төлөхгүйгээр ашигт малтмал хил давуулан зарж байсан компаниудад маш их санхүүгийн хүндрэл учирсан гэж хэлж болно.

Тухайлбал “Эрдэнэс тавантолгой” ХХК-иас нүүрс худалдан авч, угааж хил давуулан экспортолдог “Страто” компанид энэ хууль бүр хүндээр туссан байдаг.

Тус компани 2018 оны 09 дүгээр сард нүүрс угаан баяжуулах үйлдвэр барьж эхлэн 2019 оны 04 дүгээр сард ашиглалтад оруулж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тэднийг нүүрс угаах үйлдвэр барьж эхлэх үед Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш байсан боловч Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөн найруулгаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болсон юм.

УИХ-ын дарга З.Энхболдын хамаарал бүхий гэддэг энэ компани АМНАТ төлөх болсноор “Эрдэнэс таавнтолгой” ХХК-тай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчиж, нүүрс татан авалтаа зогсоосон байдаг. Улмаар “Эрдэнэс тавантолгой” ХХК-иас барьцаанд тавьсан 150 мянган ам. доллараа гаргуулж авахаар шүүхдсэн талаар өмнө бид мэдээлсэн.

-ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭС “СТРАТО”-Г АМНАТ-ӨӨ ТӨЛ ГЭХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ-

Тэгвэл тус компани АМНАТ-ийн асуудлаар Монгол Улсын Засгийн газартай мөн л заргалдаад, амжилт олж чадаагүй ялагдал хүлээжээ.

Тодруулбал “Страто” ХХК Засгийн газрын 2019 оны есдүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”,

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Тогтоолын хавсралт шинэчлэн батлах, хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 465 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох”-оор шүүхэд ханджээ.  

Өөрөөр хэлбэл Засгийн газрын 342, 465 дугаар тогтоолуудаар батлагдсан журмууд захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д нийтлэгдээгүй байгаа учраас хүчин төгөлдөр бус гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Нэг ёсондоо Засгийн газар гаргасан журмаа сэтгүүлд хэвлүүлээгүй учраас манай компани АМНАТ төлөхгүй гэж “Страто” компани заргалджээ.

Гэвч гурван шатны шүүхээс тусм  компанийн заргыг хүлээж аваагүй бөгөөд АМНАТ-өө төлөх нь зүйтэй гэж үзэж, шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2021-05-17 08:21

Төлүүл

Зочин
Зочин
2021-05-17 09:16

Таван толгой АМНАТ ын үнэ шингэсэн бүтээгдэхүүн страто компанид өгнө.Страто компани бас АМНАТыг татвар ЗАСАГТ давхар төлнө.Тэгэхээр боловсруулах , баяжуулах үйлдвэр Монголд хөгжихгүй ээ.Энэ бол хятадуудыг ажлын байртай байлгах гэсэн бодлого юм даа.Ж:НЬ Зэс боловсруудаа үйлдвэр байгуулъя гэж болгое.Эрдэнэт болон ОЮУ толгой АМНАТ төлнө.зэс боловсруулах үйлдвэр давхар АМНАТ ТӨЛНӨ.Эцэст нь зэс боловсруулах үйлдвэр ашиггүй л байхгүй юу.Зүгээр гаднаас зэс авах нь хямд тусна.Ард нь ажилгүй Монголчууд л үлдэнэ .Давхар Амаараа болиочээ

ard
ard
2021-05-17 13:55

gadaadiin hurungu oruulalttai kompani bas tulhuu esvel dotoodiin aj ahui tuluh umuu

Ггг
Ггг
2021-05-17 14:38

Дотоодод байгуулагдсан үйлдвэрүүдээ дампууруулаад дахиад нэмж үйлдвэр бариулахгүй гэсэн хорон санаа л яваад байна даа. Эцсийн бүлэгт өнөөдрийн хэдэн төгрөгний татвараас илүү хэдэн үйлдвэртэй болох нь л монголд хэрэгтэй. Даанч монголыг ганц ч үйлдвэртэй байлгахгүй байх сонирхол той хүмүүс их байна

БАТ инженер
БАТ инженер
2021-05-17 17:48

Боловсруулах с�##�бараа ингэж боох нь МАН+ХКН-ын бодлого биз. Наанаа З. Энхболдыг дөнгөж байгаа мэт боловч цаагуураа улсаа хорлох хууль журмыг зөвхөн Хятад Орос хоёртой сүлбэлдсэн бүлэглэл л гаргаж чадна

зочин
зочин
2021-05-17 18:05

Страто гоос татвар авах нь дээрхи за�##�туудаас хуулийн дагуу харагдаж байхад өмөөрөх хэрэггүй байг�##�ийн баялгийг хэсэг бүлэг хулгайч ах дүүсээрээ нэгдэн ашиглчхаад татвар төлөхгүй гэвэл гэмт хэрэг шүү дээ Страто эхэний үедээ татвар төлөөгүй байснаа сана Одоо завшигч шамшигч нарыг зогсоож иргэдээ нийгэмээ гэсэн шудрага ААН-үүдээ ажилуул

би
би
2021-05-17 20:40

Монголчуудаа хавчаад гадныханд өгөх нь хахууль авдгийн шинж шүү дээ.

би
би
2021-05-17 20:41

энэ СТРАТО г хичнээн жил хавчиж дарамтлах юм бэ

zortilo nrel
zortilo nrel
2021-09-27 04:22

I have read a few good stuff here. Definitely worth bookmarking for revisiting. I wonder how much effort you put to create such a magnificent informative site.

Холбоотой мэдээ

Back to top button