НИЙГЭМ
Б.Баатархүү: Ц.Анандбазар гишүүн мэдүүлэг өгсөн эсэхийг мэдэхгүй байна

Өнөөдөр /2021.05.19/ /ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Энэ үеэр тэрбээр олны анхаарлын төвд буй сэдвүүдээрх асуултад хариулсан юм.
Тухайлбал УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох бэлгийн хүчирхийллийн гэх хэрэгт:
"Мэдээллийн мөрөөр Ажлын хэсэг гарч, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Одоогоор холбогдох нэвтрүүлэгт оролцсон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авах ажил явагдаж байна. Харин УИХ-ын гишүүн цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгсөн, эсэх асуудлыг мэдэхгүй байна” гэх тайлбар өгсөн юм.
Г.САНСАРМАА








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Its excellent as your other posts : D, thanks for posting.