НИЙГЭМ

Д.Сумъяабазар: Засгийн газар түүхэн шийдвэр гаргалаа

Өнөөдрийн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлуудыг хэлэлцсэн. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өгсөн юм.

Тэгвэл хуралдааны дараа тэрбээр Засгийн газар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд түүхэн шийдвэр гаргалаа хэмээн онцолжээ.

Тодруулбал тэрбээр өөрийн нүүр хуудастаа "Засгийн газраас түгжрэл бууруулах санхүүгийн асуудлыг шийдэх түүхэн шийдвэр гаргалааӨнөөдрийн Засгийн газрын хуралдаан нийслэлийн удирдлагуудтай хамтран өргөтгөсөн байдлаар хуралдаж хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа.Нийслэлийн иргэдийн дунд явуулсан судалгаагаар 85 хувь нь түгжрэлийг яаралтай бууруулах ёстой гэсэн санал илэрхийлээд буй.
Тиймээс Улаанбаатар тэг зогсолтод ороход ойрхон болсон, нийслэлчүүд жилдээ 35 өдөртэй тэнцэх хугацааг зам дээр өнгөрөөж байгаа тухай танилцуулсан юм.Түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, байдал энэ хэвээр байвал 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарсан юм. Тэгвэл нийслэлийн өмнө тулгамдаад байсан санхүүгийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас дэмжлээ. Ингэснээр жил бүр 420 тэрбум төгрөгийг улсын төсвөөс нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулах түүхэн шийдвэр гаргалаа” хэмээн бичжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-05-19 18:32

Хөдөөний золбингуудаа хөөж гаргаач. Ирсэн газар луу нь �######�уул. Тэгвэл хот амар амг�##�ан болно.

Зочин
Зочин
2021-05-19 19:24

Улаанбаатрын түгжирэлийг бууруулъя гэвэл 1д машины насжилттай холбоотойгоор татвар хураах .2т нэг гэр бүлд 2 ба түүнээс дээш машин байв�##� /тансаг хэрэглээ/нилээн өндөр татвар хураах. 3т буруу рультэй машины татвар мөн өндөр байх .4т нийтийн тээврийг саадгүй зорчих боломжоор хангах
Гүүрэн гарцыг нэмэгдүүлэх хэрэгтэй.Ингэж байж түгжрэл буурна шүү.Түүнээс биш зарим тэнэгүүдийн ярьдагаар хөдөөний хотын гэж ялгах хэрэггүй.360 жилийн өмнөөс энд тэндээс цугласан нөхөдийг уугуул унаган нутагтан гэж болохгүй.адилхан ирчихээд хотоо булаац�##�дах хэрэггүй .

Зочин
Зочин
2021-05-19 20:33

Хөдөөний оркуудыг солонгос чех амэрик руу хөөж явуулаад хотоо түгжрэлгүй болгоё

Зочин
Зочин
2021-05-19 21:12

ТӨСӨВӨӨС МӨНГӨ ГАРГАХГҮЙ МАШИНААС НЬ ТАТААЧ

Холбоотой мэдээ

Back to top button