УЛС ТӨР

Н.Энхбаяр: Намын албан тушаалд 30 хувийн квот авахаар тохирч, МАН-тай нэгдсэн

МАХН-ын дарга Н.Энхбаяр намаа татан буулгахаар бичиг баримтаа Дээд шүүхэд хүргүүллээ. Улмаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сая Улс төрийн намын тухай хууль, МАХН-ын дүрэмд үндэслээд МАХН татан буугдаж, МАН-тай нэгдэн нийлж байгаа гэсэн бичиг баримтаа УДШ-д албан ёсоор гардууллаа. Хууийн дагуу тодорхой хугацаанд судлаад МАХН-тай холбоотой шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна.

Улс төрийн намуудын түүхэнд болж буй том үйл явдал. Энэ бол эв нэгдлийг илэрхийлсэн хүсэл эрмэлзэл, хөгжил дэвшилд цаашдаа үнэтэй хувь нэмэр оруулах гэсэн зүтгэлийн эхлэл гэж үзэж байгаа юм.

МАН-тай нийлэхдээ хэд хэдэн зүйл баримталсан.

Нэгдүгээрт бид нэг түүхтэй, үзэл баримтлалтай нам. 10 жилийн өмнө өөр өөр байр суурьтай болсон учраас хоёр тусдаа үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд ярьж, шүүмжилж байсан сэдвүүд олон түмэнд хүрсэн. Тухайлбал тухайн үед маргаан дэгдээж байсан сэдэв бол МАНАН гэдэг улс төрийн үзэгдэл. Энэ улсын нийгэм, эдийн засагт хортой үзэгдэл гэдгийг 10 жил ярьсан. Сүүлийн жилүүдэд МАН-ын удирдлагууд үүнийг сайн мэдэрсэн. Хэдэн жилийн өмнө МАН-ын гишүүд дэмжигчид МАНАН-тай тэмцэнэ гэж, дүн өвлөөр жагсаж, бидний зөв байсныг нотолсон.

Хоёрдугаарт Оюутолгойн гэрээ бол гэрээгээр халхавчилсан залилан боллоо гэж хэлж байсан. Тухайн үед Оюутолгойн гэрээг хөрөнгө оруулалтын гэрээ гэж ойлгож байсан. Арван жилийн дараа луйвар булхайн гэрээ байсан, түүнийг засахгүйгээр Монгол Улс хөгжихгүй юм байна гэдгийг ойлгосон.

Гуравдугаарт Дубайн гэрээг хүчингүй болгох ёстойг олон жил хэлсээр ирсэн. Тухайн үед хөрөнгө оруулалт зогссон байсныг хөдөлгөлөө гэх зэргээр ярьж байсан. Гэтэл одоо хууль бус гэрээ байсныг мэдэж, Дубайн гэрээг хүчингүй болгоно гэдгээ зарлаж байна.

Дөрөвдүгээрт Эрдэнэтийн 49 хувийг авах үйл ажиллагаа хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон. Тухайн үед Шадар сайд байсан Ц.Оюунбаатар нарын хүмүүс 2016 оны сонгуулийн өмнө энэ асуудлаар ярьж, луйвар булхай болсон тухай анх ярьсан. Тэрнээс хойш МАН-ынхан үүнийг таслан зогсоохын төлөө тэмцсэн. Улмаар бид хамтын хүчээр таслан зогсоож чадсан. Тиймээс бидний байр суурь адилхан болж байгаа.

Тавдугаарт хууль шүүхийн байгууллагын булхай. Намайг 600 цагдаа баривчилснаас хойш МАН хууль шүүхийн байгууллагын гаж тогтолцоог засах гэж хичээж ирсэн. Шударга бусын хонгилыг засахаас өөр аргагүй гэж үнэнд гүйцэгдсэн.

Тиймээс тус тусдаа үйл ажиллагаа явуулах үр дүн муутай, цаг алдаж байна. Мөн манай хоёр намын 100 жилийн ой болж байна. Энэ бүхнийг бодоод, өвөг дээдсийнхээ хийж ирсэн ажлыг хүндэтгээд, үйл ажиллагаагаа нэгтгэе гэж шийдсэн. Энэ бол Монгол Улсын хөгжлийн шинэ эхлэлийн гараа гэж үзэж байна. Хямралыг давна гэсэн ухамсартай алхам гэж үзэж байна.

Мэдээж том том зорилтууд хэрэгжүүлэхэд МАХН-ын гишүүд оролцоно. Тэгэхээр тодорхой албан тушаалд очих л байх. Өнөөдөр тохирсон зүйл байхгүй.Намын албан тушаалд МАХН-д квот өгсөн. 30 орчим хувь. МАХН-ын гишүүдээс МАН-ын удирдах зөвлөлд найман хүн, багНамын албан тушаалд МАХН-д квот өга хуралд 110 хүн, нийслэл аймгийн тэргүүлэгчдэд тус бүр зургаан хүн, сум, хорооны тэргүүлэгчдэд тус бүр дөрвөн хүн очно гээд улсын хэмжээгээр намын албан тушаалд МАХН-ын төлөөлөл болсон 2200 орчим хүн очно.

Төр засгийн албан тушаалын тухайд хоёр талаас тав таван хүний бүрэлдэхүүнтэй комисс гарч, бүх асуудалд тэнцвэртэй оролцож явна. Энэ комисс 2024 он хүртэл ажиллаад тэрнээс цааш комисс байх шаардлагагүй болох байх .

Би намын ямар нэг албан тушаалд очихгүй. Харин үндсэн хуулийг өөрчлөх ажилд оролцож ажиллана” гэв.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ichej uhmer, daraa ni muudahaaraa ahiad neene biz

Зочин
Зочин

ЭНХБАЯР НАМД ОРОХООР БИШ НАМ АВАХААР ИРЖ БНА .

Зочин
Зочин

За май шүүү та нырг байтугай МАНгаруудаа яая гэж байна

Эгэл
Эгэл

Монголчууд эвтэй бол хөгжинө.Баяр хүргьэ.

Зочин
Зочин

Албан тушаалд дэндүү дуртай хүн шүү . ИЙМ БОЛОО Л НЭГДСЭН БАЙГААШ ДЭЭ

МАХН гишүүн
МАХН гишүүн

Энхбаяраа монголоо хөгжүүлж өсөө аваарай харин Элбэгээ, Няаамкаа хоёроо юмыг яааж мэдэхэв нэг шалгуулна бизээ

Зочин
Зочин

Энхбаяр гуайд хэлье! 3 сая хүнийг дооглож доромжилж идэх хоолыг дээрэмдэж явахаар зүгээр мөрөөрөө үх!

Зочин
Зочин

Өөрсдийхөө цүнх баригчидыг багтаахгүй байж та нарт мөн өгөх байх даа

Зочин
Зочин

Албан тушаалаар намаа наймаалцаж

зочин
зочин

яэд

Зочин
Зочин

Энэ хулгайч ичихгүй юм аа. Сонгуулийн дараа чи ч мал болно доо.

Холбоотой мэдээ

Back to top button