Нийгмийн

Э.Бат-Үүл: Үндсэн хуулиа хамгаалахын төлөө пүрэв гарагт эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна

2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн дүнг луйвардсан байх магадлалтай баримтыг хэрхэн шалгасан асуудлаар гомдол гаргагч Нийслэлийн ардчилсан намаас мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Хуульч Д.Оросоо “Орон нутгийн сонгууль 2020 оны аравдугаар сарын 15-нл болсон. Энэ сонгуультай холбоотойгоор Нийслэлийн АН-ын зүгээс НИТХ-ын дарга асан Ж.Батбаясгалан, Г.Гангамөрөн нартай холбоотой мөнгө тарааж буй үйлдлийг, мөн Чингэлтэй дүүрэгт машинтай мөнгө тарааж байсан баримтууд, нэрсийн хавтгай сольсон баримтууд, нэр дэвшигчдийг хууль бусаар саатуулсан зэрэг гомдлыг хууль хүчний байгууллагад өгч байсан. Бидний өгсөн гомдлын дагуу холбогдох байгууллагууд шалгаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна, хор хохирол учраагүй байна, сонгуулийн хууль тогтоомж зөрчөөгүй байна гэж үзэж байсан. Гэсэн ч бид холбогдох газруудад хандаад гомдол гаргасаар байгаа. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 14.9, 14.5, 14.7 зүйлтэй холбогдуулан гомдол гаргасан. Тухайн гэмт хэргүүд нь 2-8, 1-5 жилийн хорих ял авахаар хуульчлагдсан байдаг.

Ер нь бол үе, үеийн сонгуулийн тухай хуулиуд ил тод, шударга байх хуулийн зохицуулалт хумигдсаар байна. Нэгдүгээрт, Сонгогчдын хурууны хээний тэмдэглэгээг УИХ-ын болон орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд дээрээс авчихсан. Тэгэхээр ямар хүн хэдэн удаа яаж саналд өгч байгаа нь тодорхойгүй болж байгаа юм. Хоёрдугаарт, нэрсийн жагсаалтыг сонгуульд оролцож байгаа нам эвсэлд өгдөг байсан. Орон нутгийн сонгуульд нэрсийн жагсаалтыг оролцож байгаа нам эвсэлд өгөөгүй. Энэ мэт сонгуулийн ил тод, шударга байх дэвшилттэй хуулийн заалтуудыг эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаар баталж байгаад харамсаж байна. Бид сонгуулийн үеэр гаргасан гомдлоо цаашид үргэлжлүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ явдал битгий давтагдаасай гэж хүсэж байгаа” гэсэн юм.

Мөн Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Сонгууль луйвардан гэдэг чинь ард түмнийг хохироож байгаа хэрэг. Гомдол гаргасан талд ч мэдээлэл өгөлгүйгээр хэргийн шалгалтыг зогсоосон байна. Ийм байдлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй. Тийм учраас бид энэ пүрэв гарагийн 11:00 цагаас бид Сүхбаатарын талбайд энэ хэргийг шалгахыг шаардаж, эсэргүүцлийн цуглаан зохион байгуулна. Үндсэн хуулиа хамгаалахын төлөө эсэргүүцлийн цуглааныг Нийслэлийн АН зохион байгуулна. Цуглаан байгуулаад зогсохгүй Нийслэлийн АН-ын хорооны дэргэд энэ хэргийг тусгайлан мөрдөн шалгах хороог байгуулна” гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Батболд
Батболд
2021-05-31 13:18

Батял####ттай нэгдээрэй

иргэн
иргэн
2021-05-31 13:59

Эхлээд өөрийнхөө идэж уусан, авилгын асуудлаа цэгцэлчих, Хүүтэйгээ нийлж, туркуудыг з####ьдаж их хэмжээний мөнгө угаасан чинь худлаа юу?????

Зочин
Зочин
2021-05-31 14:34

шорон явахгүй арга саам хийж бнуу өгөр

зочин
зочин
2021-05-31 14:37

С####га саар#### аа, өөрийгөө л хийчээ. Чамайг АН-ын жирийн гишүүд дэмжих нь байтугай, зодуулах шахсанаа мартаа юу? Одоо өдий насандаа гэртээ ач зээ нараа эрхлүүлсэн шигээ зүгээр сууж болохгүй юу? Ард түмний өмчийг идэж уусан хэргээр шоронд орохгүйн тулд л амиа хоохойлж худ#### үнэн улс төрждөг ухаантай юм байх даа, чааваас гэж. Бах мэлхий Эрдэнэ ч бас шоронд орохгүйн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшсэн нэртэй мөнгө хөрөнгө үрж явна. АН энэ хэдэн шун####тай хөгшин төгцөгөөсөө с####ахгүй бол хэзээ ч өөд нар харахааргүй болжээ.

Зочин
Зочин
2021-05-31 16:35

Ardchiliin ner barisan ugur tolgoit uvgun bvv dvr esge! chi muu

хорхирогчгүй юм бол гомдол гарахгүй ээ
хорхирогчгүй юм бол гомдол гарахгүй ээ
2021-05-31 16:57

Өгөр толгой биш ээ.Мөнгөн толгойт Баатарыгаа дэмжинэ ээ. Юуных нь хохирогч байхгүй байхав дээ. Сонгогчид хохироогүй гэж үү?Хохирсон болоод л гомдол сан#### гараа биздэээ. Хохирогчгүй юм аол юундаа,хэндээ гомдож өргөдөл гомдол гаргах юм вэ? Тэнэг хүнд ч тодорхой биздээ.

Зочин
Зочин
2021-05-31 17:06

Энэ нөхрийг явдаг газар луу нь явуулаач өөрийнхөө гэм булайг дарах гэж дандаа хүн турхирна өөрөө цэвэр үлдэнэ эх орон ярьсан худ####ч хууль үйлчилдэг бол одоо үзүүлэх нь болсон байх аа дандаа буруу зөрүү юманд хүн турхирна одоо болсон шүү. Батүүлээ

zochin
zochin
2021-05-31 17:53

usduuleed huugduj baihdaa taarsan hun ymdaa

Зочин
Зочин
2021-05-31 19:44

үнэнд гүйцэгдэнэ гэдэг үг санаанд бууж байна

Өөрөө шүүх рүү явах ёстойм биш үү
Өөрөө шүүх рүү явах ёстойм биш үү
2021-05-31 19:46

Өөрөө хэргээс мултрах гэсэн бяцхан улс төр шив. Тэртээ тэргүй тоох масс олдохгүй

Зочин
Зочин
2021-05-31 22:18

Hen ochihiin

Aan
Aan
2021-05-31 23:38

Ene huulich orosoo gegch n erdeniin hurgen biz dee? Neg heseg bgd zasag darga baisan uu?

Зочин
Зочин
2021-06-01 01:04

Oron geree hashaa baishin gazraa aldsan humuus ene batuul huu chuluudai 2 s nehej awaaj aigaad baidag ymuu hamag herengeeree hohirjood duugui baidag humuusiig gaihaad baih ym bi ed gaxriin cheleeljeed gazarjgui bairjgui bolgoo biz de

Яана даа
Яана даа
2021-06-01 21:24

Өдий насандаа шоронд орчих гээд сандарч явах гэж дээ. Үйлдсэн бузар булай нь Монголд эбигийн ард 2-т орох байх даа. Энэ буур#### чөөгий амьдаараа тийрэн болсон эбитэйгээ цуг тамруугаа д####драасай билээ. Тэр цагт сайн цаг ирэх байх өө

Холбоотой мэдээ

Back to top button
14
0
Would love your thoughts, please comment.x
()
x