НИЙГЭМ

Төсөв, цаг хугацаанд баригдсан наадмын нээлт “ядруухан” болно

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар УДЭТ-ийн найруулагч Н.Наранбаатар ажиллана. “Херо” энтертайнментын найруулагч Б.Баатар, Үндэсний урлагийн их театрын найруулагч Г.Цоггэрэл нар туслах найруулагчаар ажиллах юм.

Өнгөрсөн жил цахимаар наадамласан иргэд энэ жил 100 жилийн ойгоо стадиондоо цуглаж үзэх хүсэлтэй буй. Гэхдээ цар тахлаас үүдэлтэй хэрхэхийг одоогоор хэлэх эрт байна.

Ямартай ч наадам болоход сар гаруйхан хугацаа үлдсэн энэ үед наадмын найруулагчаа дөнгөж тодруулж байгаа нь наадмын нээлтийн найруулга гоё болох уу, муухай болох уу гэдэгт нөлөөлөх болчхоод байгаа юм.

Түүнчлэн төсөв нь өмнөх жилүүдтэй адил 650 сая төгрөг. Энэ мөнгөөр нээлтэд оролцох цэрэг, хүүхдүүдийн өмсөх хувцас өмсгөлөөс авахуулаад зарцуулна. Гэтэл хил хааж, урдаас орж ирэх бөс даавуу хомсдолтой, бүх юмны үнэ өссөн учир зардал ихэссэн талаар Н.Наранбаатар найруулагч зовлонгоо тоочсон байна. Улмаар ийм бага хөрөнгөөр бас, цаг хугацаа давчуу, цар тахалтай үед наадам найруулах ажил хэцүү байх болно гэдгээ ч хэлсэн байх юм.

Тэгвэл төсөв мөнгөний хүрэлцээ болон наадмын бэлтгэл хийх цаг хугацааны давчуу байдлаас болж ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмын нээлт өмнөх жилүүдийнхээс гавихгүй, ядруухан болж мэдэх дүр зураг харагдаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button