УЛС ТӨР

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: Ирцээ бүрдүүл, цар тахал биднийг хүлээхгүй

Зургадугаар сарын 9. Өнөөдөр түүхэн өдөр. Учир нь монголчууд зургаан жилээр төр барих, зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох өдөр. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр монгол төрийн тэргүүнээр 50-иас дээш настай хүн зургаан жилээр нэг л удаа сонгогдох нөхцөл бүрдсэн.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль маш хүнд цаг үед тохиож байна. Дэлхий даяар аюулт цар тахалд дарлуулсан энэ цаг үед Монголчууд бид ч тэмцэлдсээр. Гэвч өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдэж, үхэл үүд хаалга тогшсоор. 300-гаад хүнээ бид энэ өвчнөөр алдаад байна.

-ИРЦ ХҮРЭЭГҮЙ ХЭСГҮҮДЭД ДАХИН САНАЛ ХУРААЛТ ЯВУУЛНА-

Гэвч бид цаашид амьдрах ёстой. Төрийн тэргүүнээ сонгож, Монголын улс төрийн зуун задгай байдлыг цэгцлээд, яаралтай урагшлах зайлшгүй шаардлага үүсээд байна. Тиймээс ч цар тахлын аюулыг сөрөөд энэ сонгуулийг зохион байгуулах гэж байна.

Бидэнд цаг хугацаа маш үнэтэй. Тиймээс эл өдөр таны, миний сонголт, идэвхи маш чухал. Яагаад гэвэл бид энэ сонгуулийг хүчин төгөлдөр, ирц бүрэн байлгаж гэмээнэ цаашаа улс төр биш эрүүл мэндээ анхаарах цаг бидэнд илүү гарна.

Харин сонгуульдаа идэвхигүй оролцож, эсвэл сошиалд уриалан дуудаж буй зарим нэгний ятгалгаар цагаан сонголт хийх аваас бид цар тахалд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрүүл мэндээ шал дэмий зарцуулсан болж таарна.

Учир нь ирц хүрээгүй хэсэг бүрт дахин санал хураалт явуулж, дахин дахин зардал гаргаж, дахин дахин эрсдэлд орох нөхцөл бүрдэх юм. Тиймээс сонгуульд саналаа өгөх нь таны өнөөдрийн бүх нийтийн амралтын өдрийн цор ганц ажил юм.

-АЛЬ НЭГ НЭГ ДЭВШИГЧ 50+1 ХУВИЙН САНАЛ АВАХГҮЙ БОЛ ДАХИН НАЙМАН ТЭРБУМЫГ ЗАРЛАГАДАНА-

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00-22.00 цагт болно. Санал хураалтаар гурван нэр дэвшигчээс хамгийн олон санал авсан нь буюу 50+1 хувиас дээш санал авсан нь Ерөнхийлөгчөөр сонгогдоно. Харин аль ч нэр дэвшигч 50+1 хувийн санал аваагүй тохиолдолд олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд хоёр дахь санал хураалт явуулах юм. Тэгвэл хоёр дахь санал хураалт явуулбал найм орчим тэрбум төгрөгийн зардал гарах тооцоотой байгааг СЕХ-ноос мэдээлэв. 

Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахад 26.9 тэрбум төгрөг зарцуулахаар баталсан. Харин хоёр дахь санал хураалт явуулбал, энэ зардал найман тэрбумаар нэмэгдэнэ гэсэн үг. 

-СОНГОГЧДООС ДАРХЛААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ ШААРДАХГҮЙ-

Иргэд санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ очихын зэрэгцээ амны хаалтаа заавал зүүж, хүн хоорондын зай барих ёстой. Улмаар санал авах байр руу ороход биеийн халуунаа хэмжүүлж, иргэний бүртгэлийн ажилтанд хурууны хээгээрээ мэдээллийг шалгуулж, хэсгийн хорооноос олгосон нэг удаагийн бээлий өмсөж саналаа өгнө.

Үүний дараа санал өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийх юм. Сонгогчдоос дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг нэмэлт бичиг баримт шаардахгүй. Түүнчлэн иргэд election.burtgel.gov.mn хаягаар орж, регистрийн дугаараа оруулаад санал авах байрны мэдээллийг авч болно. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 9, 2021 09:12

Za bitgii улиад худ�##�дагдсан сэтгүүлчидээ

almaz
almaz
6 сар 9, 2021 12:52

Ирц нь хэдээс дээш хувьтай болж байж сонгууль хүчинтэй байх билээ ???

Холбоотой мэдээ

Back to top button