НИЙГЭМ
Б.Баттөр: “Moon dance” надад санал тавьсан гэдэг ХУДАЛ

“Ододтой бүжиглэе шоу”-ны ялагч Б.Баттөрийг “Clubhouse”-д “Moon dance” бүжгийн хамт олон энэ жил болох “Бүжгийн спортын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцох хүсэлт тавьсан гэх мэдээлэл цахим орчинд түгээд байсан.
Уг мэдээллийг тодруулахаар бид Б.Баттөртэй холбогдоход:
“Тэр зүйлийн “Club house”-д наргиа болгож хэлсэн. Гэтэл хүмүүс яг жинхэнэ мэтээр сэвсээр байгаад өнөөх нь мэдээ болоод гарчихсан байна лээ. Бас хандиваа “Зүрх мартахгүй” төсөлд өгнө гэдэг нь ч худал мэдээлэл. Би гаргасан шийдвэрээ олон нийтэд зарласан. Тэр хэвээр л байгаа” гэсэн юм.
Э.ҮҮРИЙНЦОЛМОН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баттөр, Халиунаа хоёрыг Үзэгчид ялагчаар тодруулахаар саналаа өгсөнд үнэхээр ард түмнээрээ их бахархсан. Юмыг их ойлгодог болжээ. Авъяасыг яг л үнэлчихлээ. Илт давуу чадварыг "дарсангүйд" маш их баярласан. Бусад оролцогч нар энэ хоёрыг аваргалахад хүлээн зөвшөөрсөн ч гэж бодож байна. Бүх л тэмцээний турш мундаг байсан. Залуу хүн юу л бол юу л хийж бүтээж чадна, гагцхүү хүсэл, зорилго, оролдлого, чин эрмэлзлэлтэй байх ёстой гэдгийг уг тэмцээнд оролцсон бүх Одууд тэгэх тусмаа Баттөр харуулж чадсан. Залуу хүмүүст их үлгэр дууриал болсон ач холбогдолтой тэмцээн болсон. Бас үзэгчдийг байлдан дагуулж нэг орой хэдхэн цаг /харамсалтай нь, ккк кк/ зүгээр л зөвхөн бүжгэнд алмарйуулж байсан шоу болсон шүү. Үүнийг сэдэж санаачлан зохион байгуулсан Хүн бүрт, гар бие оролцсон, дэмжсэн, тусалсан, зохион байгуулсан, найруулсан, ивээн тэтгэсэн бүх л Байгууллага, хувь хүн чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье. Та нар чадсан шүү.
Нэг зүйл хэлчихье, хандиваа тусламж хэрэг болсон "зөв цэг, хүмүүст" өөрсдийн гараар хүргэчихсэн бол бодит тусламж болох байсан даа. НҮБ энэ мөнгийг хэрхэн зарцуулах нь сонин доо. Сураг гарахгүй биз дээ. Хэн мэдэхэв дээ. Бодлоо хуваалцсан шүү.
Ангуучдаа цаашдын ажил үйлсэд нь томоос том амжилт, Халиунаадаа сайн сайхан бүхнийг хүсье!
Пасодобль, контемпорари, финал
Супер супер хэлэх үг алга.