Нийгмийн

Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийн тодорхой хувийг хүүхдийн мөнгө олгоход зарцуулжээ

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг өөрчилнө гэж мэдэгдэв.

Тэрбээр, "Тус сангийн санхүүжилтийн гуравны нэг буюу 12-15 тэрбум төгрөгийг Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд сургахаар 100 гаруйхан хүүхдэд зарцуулж байна.  Мөн тус зээлийг нийт 147 мянган оюутны дөнгөж таван хувьд олгож байна. Тиймээс энэ асуудлыг Засгийн газарт танилцуулж, сангийн тогтолцоог шударга, хүртээмжтэй, ил тод болгох систем рүү шилжүүлнэ. Боловсролын зээлийн санд төсвөөс нийт 30-35 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй байдаг.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас хүүхдийн мөнгөний 11 мянгыг боловсролын салбараас татсан. Иймээс гадаад болон дотоодод сурах болон хагас болон бүтэн өнчин хүүхдэд олгох байсан зээлийг танасан. Гэхдээ 6000 орчим суралцагчийн буцалтгүй тусламж болох 5.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-06-11 14:10

Энэ ЗГ-ын хамгийн гайгүй сайд нь энэ хүн .Бусад нь ч дээ хөөрхий.

Холбоотой мэдээ

Back to top button