Нийгмийн

ШӨХТГ зөвшөөрөлгүй түргэвчилсэн оношлуурыг хэрэглээнээс хасна

ДЭМБ-ын бүртгэлгүй болон Монгол Улсад ямар ч бүртгэлгүй, зөвшөөрөлгүй түргэвчилсэн оношлуурыг хэрэглээнээс хасах ажлыг ШӨХТГ хийхээр болжээ.

Баталгаагүй, зөвшөөрөлгүй түргэвчилсэн оношлуураар оношлуулж сөрөг, эерэг гэх нь иргэд, хэрэглэгчдийн сэтгэл санааг үймүүлэхээс гадна халдвар тараах эрсдэлтэй байна.

Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газартай хамтарсан ажлын хэсгийг гаргаж зөвхөн Эрүүл Мэндийн яамнаас зөвшөөрөгдсөн "Оношлуурын бүртгэлийн гэрчилгээ" авч бүртгүүлсэн оношлуурыг хэрэглэх, худалдаалахыг шаардах аж. Ажлын хэсгийг байгуулж байгаа бөгөөд ирэх долоо хоногоос хяналт шалгалтын хэсгийг эмийн сан болон худалдааны цэгүүдэд гаргах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-17 09:39

Хаха. Өөрсдийнх нь бизнест шавар хаагаад байгаа юм бна л даа. Гадаад улсууд яагаад ковидоо барьж чадаад бна. Бүх эм нь хямдхан, оношлогоо үнэгүй д л бгаа юм ш дээ. Манайд харин бизнес маягтай

Холбоотой мэдээ

Back to top button