Нийгмийн

“Нүдэн гоо”-г гадаадынх шиг гоё клиптэй хийнэ гэхээр нь би зөвшөөрсөн, шүүхдэнэ”

Үгийг нь Г.Баяр бичиж, аяыг нь О.Эрдэнэбат зохиож, дуучин Б.Баяр-Отгон дуулсан “Нүдэн гоо” дуу олны анхаарлыг ихээхэн татаж байна. “Намайг дагаад цэнгэ”-ээс ч задгай клиптэй, бүх насныхан үзэхэд зохимжгүй уран бүтээл болж гэх шүүмжлэл олон нийтийн сүлжээнд өрнөөд байна. Нөгөө талаар нийтийн дууны хэв маягийг эвдсэн, шинэлэг клип болжээ гэж сайшаах ч хэсэг байна. Бид анхаарлын төвд ороод буй уг дууны эзэн, дуучин Б.Баяр-Отгонтой өмнө ярилцсан билээ.

Тэгвэл уг клипэнд тоглосон бодибилдинг, фитнессийн тамирчин Б.Сугарсүрэн өөрийн цахим хуудаст дараах мэдэгдлийг хийжээ.

"Нүдэн гоо клипэнд тоглох санал тавихдаа гадаадынх шиг гоё клип хийнэ гэсэн. Тэгээд би зөвшөөрсөн. Итгээд л би зориг гарган тоглосон. Найруулгаас болж миний нэр хүндэд нөлөөлж байгаа бол шүүхдэнэ” гэжээ.

Бодибилдингийн анхны монгол тамирчдын нэг тэрбээр анхны фитнесс мисс. ОУХМ цолтой, шүүгчийн А зэрэглэлийн зэрэгтэй.

Зургаан настайгаасаа спортоор хичээллэсэн Б.Сугарсүрэн Москва хотод арван жилээ төгсөн, МУБИС-ийг дүүргэсэн.

No description available.

2000 оноос хойш бодибилдинг, фитнессээр хичээллэж буй тэрбээр улсын хошой аварга, Азийн АШТ-ий олон медальтай, Азийн аварга.

Б.Сугарсүрэн 2008 онд “Монголын мистер” тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлж, улсын шилдэг болсон.

Тэрбээр 2014 онд “Алтан гадас” одонгоор шагнуулсан юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-07-17 10:52

Х�##�хын сайхан бүсгүй байна ш дээ. З�##�уу нас гоо үзэсгэлэн эргэж ирэхгүй... Сугарсүрэнг шүтэж явья.

Эр хүн
Эр хүн
2021-07-17 11:48

Иим хүүхэн шүтэхииг бодоход эм хүнии гоо сайхныү үзээгүй сохор хүүр юмдаа чи энэ хүүхнииг юун шүтэх харин хараан зүхэж байна шүү м�##� аа

зочин
зочин
2021-07-17 13:02

сайхан хүүхэн байна боловсролтой хүмүүс ойлгоноо тэнэгүүд ойлгохгүй

Зочин
Зочин
2021-07-17 18:42

КЛИП НЬ ДУУТАЙГАА АВЦАЛДАХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ. ХҮҮХЭН НЬ Ч ХӨӨРХӨН ЮМ БГАА БИЗ. ГОЛ НЬ АВЦАЛДААГҮЙ ДУУ КЛИП БНА ЛЭЭ.

Зочин
Зочин
2021-07-17 20:50

Өөрөө ямах клипэнд тоглож байгаагаа мэдлэггүй хэрэг үү? Тэгээд нэр хүндэд нь нөлөөлж байгаа эсэхийг мэдэхгүй байгаа юм уу даа. Маш муухай харагдаж, дуулж байна

Зочин
Зочин
2021-07-17 21:07

Odoi hvn shig bietei, bugsgui, sonin tsaraitai hvvhen be kk.

Зохиолын
Зохиолын
2021-07-17 21:47

Сенсаци болгоод байх юм �##�га л байна. Жаахан эв хөвгүй бүжиглэжээ Бүүр нүцгэн иоглох БАЙСАН

Зочин
Зочин
2021-07-18 12:09

Биeэ үнэлж клипэнд тоглочихоод юу солиороод байна даа.

Зочин
Зочин
2021-07-18 20:50

Хөдөө тэнээд ирсэн чинь асууд�##� болоо юу.Энэ нүдэн гоо яасын бэ.

Back to top button