ОРОН НУТАГЭРҮҮЛ МЭНД

Эмч нар үертэй голоор жирэмсэн эх өргөж гарсан үйл явдал 2017 онд болжээ

Сүүлийн хэд хоног сошиал орчинд нэгэн зураг олон нийтээс сайшаал хүртэв. Тэгвэл эл зураг дээрх үйл явдал 2017 онд болжээ.

Тодруулбал,

2017 оны долдугаар сард Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумаас “жирэмсэн эх өвдлөө” гэсэн яаралтай дуудлага ирж, аймгийн БОЭТ-ийн Эх барих, Эмэгтэйчүүдийн тасгийн эмч, сувилагч нар түргэний жолоочийн хамт алсын дуудлаганд яаран гарчээ. Гэтэл Таацын гол саваа халин үерлээд автомашин туулах боломжгүй болсон байжээ.

Тиймээс жирэмсэн эхийг ар гэрийнхэн нь голын цаад эрэгт хүргэн ирж, эмч, сувилагч нар түргэний жолоочтойгоо гол гаталж, насилк дээр хэвтүүлэн гол гаталж, аймгийн эмнэлэгтээ авч ирсэн юм байна.

Тухайн баг бүрэлдэхүүнд:

БОЭТ-ийн Эх барих, Эмэгтэйчүүдийн тасгийн Зөвлөх эмч Ж.Баярсайхан

Мэдээгүйжүүлгийн их эмч Г.Жамьяанчүлтэм

Мэдээгүйжүүлгийн сувилагч М.Нинжбат

Лаборант н.Оюунжаргал

Түргэний тэрэгний жолооч О.Гантөр зэрэг хүмүүс явсан юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Бүгдэд нь Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан туг, Гавьяат эмч цол олгох нь зүйтэй. Хүний амь насыг амь тэмцэн аварсан байна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button