ДЭЛХИЙМэдээшуурхай мэдээ

Хар салхины улмаас олимпын тэмцээний хуваарьт өөрчлөлт орно

“Непартак” гэх хар салхи “Токио-2020” Зуны олимпын наадам болж буй Японы нийслэл Токиог чиглэн ирж, хүчтэй аадар бороо, өндөр давалгааг дагуулж байгааг тус улсын Үндэсний Цаг Уурын Албанаас иш татан “NHK” мэдээллээ.

“Непартак” хар салхи одоогоор Японы өмнөд хэсэгт Номхон далайд байрлах Огасавара гэж нэрлэдэг Бонин арлуудад байгаа юм. Одоо тэдгээр  арлын бүсэд салхины хурд 20 м/с байгаа хэдий ч “Непартак” хар салхи нийслэл Токио руу ойртох тусам салхины хурд нь их байгааг мэргэжилтнүүд сануулж эхэллээ.

Хар салхи Японы зүүн эрэгт хүрч ирэхэд салхи 6-8 метр хүртэл хүчтэй болж, Токиод 100-150мм-ийн хур тунадас орох юм байна.

Хар салхи ойртож байгаатай холбогдуулан Олимпын тэмцээний хуваарьт өөрчлөлт орж магад, тодруулбал, триатлон, усанд сэлэлтийн тэмцээнүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орж магадгүй тул долдугаар сарын 27-ны мягмар гарагт шийднэ хэмээн Токиогийн Олимпын Зохион Байгуулах Хорооноос мэдэгдлээ.

“Непартак” хар салхи бол 2021 он гарсаар Номхон далайд үүссэн найм дахь хар салхи. Дөхөн ирж буй хүчтэй шуурганы улмаас зарим нэг арга хэмжээг аль хэдийн долдугаар сарын 26-ны Даваа гарагаас бусад өдрүүдэд, тухайлбал сэлүүрт завины тэмцээн уралдаануудыг хойшлуулсан.

Мягмар гарагт Японы өмнөд хэсгийг “Ин-фа” хэмээх хар салхи дайран өнгөрсөн. Японы өмнөд хэсэгт орших Окинава мужид таван хүн байгалийн гамшгийн улмаас бэртсэн байна. Тус улсын цаг уурын газрын мэдээлснээр төв хэсгээрээ салхины хурд секундэд 40 метр болж, салхи секундэд 55 метр хүрчээ.

О.АНАР

(Эх сурвалж: nhk)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x