Нийгмийн

Ц.Цогтбаатар Шохэй Онод ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Токио хотод олимпын тоглолтууд үргэлжилсээр байна. Жүдо бөхийн 73 кг-ын жинд манай тамирчин Ц.Цогтбаатар шөвгийн дөрөвт шалгарсан. Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул Цэнд-Очирын Цогтбаатар “Токио-2020” олимпын мөнгөн медалийн төлөө Олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга алдарт Шохэй Онотой мөнгөн медалийн төлөө барилдлаа.

Улмаар манай бөх Шохэй Онод базари үнэлгээгээр ялагдлаа. Ингэснээр хүрэл медалийн төлөө Канад улсын тамирчин Артур Маргелидонтой барилдахаар болж байна.

Харин Шохэй Оно БНСУ-ын жүдоч Ан Чан Римыг ялсан Гүржийн бөх Лаша Шавдатуашвилитэй барилдахаар боллоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button