ДЭЛХИЙУЛС ТӨР

АНУ: Цэргийнхэн хүйсээ солиулахад төрөөс төлбөрийг нь даана

Америкийн цэргүүд болон АНУ-ын Зэвсэгт Хүчний ахмад дайчид үнэ төлбөргүйгээр хүйсээ солиулах боломжтой боллоо. Тодруулбал, Цагаан ордны тэргүүн Жо Байден цэргийн алба хаагчид хүйсээ солиулсан тохиолдолд тэдний мэс заслын төлбөр мөнгийг улсын төсвөөс төлөх тухай зарлигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хүйсээ солиулах мэс засалд америкийн жирийн иргэн дунджаар 150 мянган америк доллар төлдөг. Энгийн иргэн харин хүйсээ солиулахыг үнэ төлбөргүй болгох тухай асуудал одоогоор төлөвлөгдөөгүй байна.

Өмнө нь, Ерөнхийлөгч асан Барак Обама улсын төсвөөс цэрэг армийнхныг хүйсээ солиулах мэс засалд зориулсан санхүүжилтыг улсын төсвөөс гаргахыг хориглосон шийдвэр гаргасан байсан бөгөөд Жо Байден Обамагийн шийдвэрийг ийнхүү хүчингүй болголоо.

Ерөнхийлөгч Байдены зарлигт дурьдсанаар, “армид цэргийн алба хаахдаа хатуу стандартыг дагаж мөрдөх хэрэгтэй, америкчуудын янз бүрийн төлөөллөөс бүрдсэн цэрэг армитай байснаар энэ салбар улам илүү цэцэглэн хөгжинө” гэжээ.   

Олон үндэстэнг хамарсан арми АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлдэг гэж Байден онцоллоо.

“Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд жендэрийн асуудал цэргийн албанд саад болох ёсгүй гэдэгт би итгэлтэй байна. Трансжендер хүмүүст цэргийн алба хаах боломж олгосноор зэвсэгт хүчинд ач холбогдол болохоор сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн баттай нотолгоо байгаа, – хэмээн Байден мэдэгдсэн.

Ерөнхийлөгч асан Дональд Трамп эмнэлгийн өртөг учраас хүйсээ солиулсан хүмүүс америкийн армид алба хаахыг эсэргүүцэж байсан удаатай.

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар одоогийн байдлаар АНУ-д 15 мянган цэргийн алба хаагч, түүнчлэн 134 мянган ахмад дайчид өөрсдийгөө трансжендер гэдэг ажээ. Тиймээс одоо тэдэнд өөрсдийн “жинхэнэ хүйс”-тэйгээ амьдрах боломжийг Жо Байден олголоо. 

Жо Байден өмнө нь ч бас трансжендер хүмүүсийг цэргийн алба хаахыг нь зөвшөөрсөн зарлиг гаргаж байсан удаатай. Ер нь Байден хүн ам дахь цөөнхийн төлөөллүүдийг байнга л дэмжсээр ирсэн нэгэн.

АНУ-ын Эрүүл Мэндийн сайдын туслахын албан тушаалд 62 настай Рейчел Левайн бол эмэгтэй болж хүйсээ солиулсан эмч мэргэжилтэй трансжендер хүн томилогдсон билээ.

О.АНАР

(Эх сурвалж: people.com)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button