Нийгмийн

С.Батцэцэгийн дараагийн учраа Нигерийн бөх Блессинг Оборудуду гэж хэн бэ

Хоёр учраагаа ялж, шөвгийн дөрөвт шалгарсан манай тамирчин С.Батцэцэгийн дараагийн учраа нь Нигерийн бөх Блессинг Оборудуду.

Тэрбээр Африк тивийн есөн удаагийн аварга, Африкийн наадмын хошой аварга, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын хошой аварга, Исламын шашинтай орнуудын армийн дэлхийн аварга, Испанийн гран пригийн мөнгө, Ясыр Догу олон улсын тэмцээний хүрэл медальт тамирчин юм.

С.Батцэцэг хожвол аваргын алтан медалийн төлөө А зооноос гарч ирэх Дэлхийн аварга Тамыра Менсатай барилдах юм. Хэрэв хожигдвол А зооны дагах барилдаануудаас хожиж гарч ирсэн бөхтэй хүрэл медалийн төлөө барилдана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button