ЦЕГ: Иргэн Г.Ган-Очирыг цагдаагийн хэлтэст аваачиж, эрүүлжүүлж байна

МАН сонгуулийг хар машинаар луйвардсан гэх аудио бичлэг ил болгосон иргэн Г.Ган-Очирыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан.
Тэгвэл иргэн Г.Ган-Очирыг өнөөдөр гэрээс нь баривчилж, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү авч явжээ. Тэрбээр өнөөдөр буюу 2021.08.04-ны 11:00 цагаас МN мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийх зар тараагаад байв. Тодруулбал, хууль хүчний байгууллагын хууль бус үйлдэл болон аавынхаа үхлийн шалтгааныг ярина гэж байсан юм.
Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ-аас тодруулахад "Өглөө 9.04 цагт цагдаад зөрчлийн дуудлага ирсэн байна. Дуудлагаар Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс очиж, хэлтэс дээр аваачиж шалгаж байна. Иргэн "Г”-г эрүүлжүүлсэн байна. Одоо шалгах ажиллагаа явуулж байна. Хөршөөс нь дуудлага өгсөн” гэв.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
haha burmaa bitgii ingelde
Аан ийм халамжтай шдээ манай гацдаа хэвлэлийн хуралаас нь өмнө амжиж эрүүл болгоно гэнээ ккк
Эргүү архичинг хөршүүд нь залраад цагдаа дуудсан л байна юу нь буруу болоов архичинг өмөөрөгчид өө иргэдэд гай тариад байхад цагдаадаа л хэлж тусламж авдаг шүүдээ ёр нь архичид аятайхан л байж үзээрээ дээ олон түмэн залхаж үзэн яддаг болсон шүүдээ хөөе
Цагдаагийн машины ард гар утастайгаа гав гинжгүй сууж байдаг юм уу