Л.Өнөрчимэгт паспортоо хураалгасан 51 иргэн албан ёсны зөвшөөрөлтэй байжээ

Зураач Л.Өнөрчимэг “Гүрэнт Монгол” ТББ-тай хамтран, БНХАУ-ын 51 иргэний бичиг баримтыг “Визний хугацаа дууссан” гэх шалтгаанаар хураан авсан. Тэрбээр өөрийн нүүр хуудсандаа энэ талаар “Хужаа нарыг эх орноосоо хөөж гаргацгаая” гэж бичсэн байдаг.
Мөн тэрбээр "Хятад иргэдийн визний хугацаа нь дууссан байсан" гэж тодотгоод байгаа юм. Тэгвэл Гадаадын иргэн харьяатын газраас уг асуудлыг хянан үзэхэд, бичиг баримтаа хураалгасан БНХАУ-ын 51 иргэн нь 2019.10.01-ний өдөр хүртэл Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй байжээ.
Засгийн газраас жил бүр гаднаас авах ажиллах хүчний тоог баталдаг. Энэ дагуу хувийн ААН хятад ажилчдыг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж, холбогдох газраас зөвшөөрлийг нь аваад байсан аж.
Иргэн Л.Өнөрчимэгийн үйлдлийг Цагдаагийн байгууллагаас мөн шалгаж байгаа гэдгээ тодотгосон. Гадны иргэний паспорт нь тухайн улсын төрийн өмч гэж явдаг тул энгийн иргэн хураан авах үйлдэл нь хууль бус билээ.
Ж.МЯДАГБАДАМ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.