ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани төрийн сангаас 169 сая доллар хулгайлаад зугтсан

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо дүрвэн гарахдаа төрийн сангаас 169 сая америк доллар аваад зугтсан хэмээн Афганистан Улсаас Тажикстан улсад суугаа Элчин сайд Мухаммед Зохир Агбар лхагва гараг /2021.08.18/-т Душанбе хотод болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр Ерөнхийлөгч Ганиг оргон зайлсныг “улс орноосоо, ард түмнээсээ урвасан” ичгүүртэй явдал хэмээн нэрлээд “Төрийн сангаас 169 сая доллар хулгайлсан” гэв.

Үүний сацуу, Афганистаны одоогийн Дэд ерөнхийлөгч Амрулла Салехыг Афганистаны төрийн тэргүүн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа Элчин сайд хэлэв.

Дипломат төлөөлөгчийн газрын фэйсбүүк хуудсанд нийтэлснээр, “Тус улсын Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч эзгүй, оргон зайлсан эсвэл нас барсан тохиолдолд түүнийг албыг Дэд ерөнхийлөгч түр орлоно” гэсэн заалт байх тул одоо Афганистаны Ерөнхийлөгчийн үүргийг Амрулла Салех түр хаших аж.

Агбар мөн Ашраф Ганиг олон улсын шүүхэд шилжүүлэхийн тулд баривчлах хүсэлт гаргахын тулд Интерполд хандана хэмээн мэдэгдэв.

Интерполын Тажикистан дахь Үндэсний Төв Товчооны захирал Шахриер Назриевт Ганиг баривчлуулах тухай ямар нэгэн хүсэлт ирээгүй гэв. Хэрэв үнэхээр Ашраф Ганиг эрэн сурвалжлуулахаар тохиолдолд эхний ээлжинд Интерполын Ерөнхий Нарийн Бичгийн Даргад эрэн сурвалжилж буй өргөдлөө өгөх ёстой бөгөөд үүний дараа бид хүсэлтийг хүлээн авна гэж тайлбарлав.

Ашраф Ганигийн хувьд төрийн сангаас ямар ч мөнгө аваагүй, би зөвхөн дарамт шахалтын дор албан хүчээр эх орноосоо гарсан. Цус урсгахгүйн тулд нутгаа орхихоос өөр аргагүй байсан хэмээн мэдэгдсэн. Ард иргэдээ худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг олон түмэндээ хандаж уриалсныг бид өмнө нь мэдээлсэн билээ.

(Эх сурвалж: ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button