Зам засвар, арчлалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлжээ

Нийслэлийн хэмжээнд 1165 км зам байдаг. Үүнээс 40 орчим хувь нь маш муу зам гэсэн чанарын үнэлгээ гарсан. Дунд зэргийн үнэлгээтэй зам 30 орчим хувь, сайн чанарын үнэлгээтэй зам мөн 30 орчим хувь бий. Энэ бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, замын бусад байгууллагын судалгаагаар гарсан үнэлгээ юм.
Улаанбаатар хотын зам засвар, арчлалтын системд өөрчлөлт хийхгүй бол замын чанар улам бүр муудах аж.
Тиймээс албаныхан үндсэн хөрөнгийн менежмент нэвтрүүлэхээр шинэчлэлийн асуудал ярьж байгаа бөгөөд зам засварын ажил, замын нөхөөс, бусад тооцооллыг гараар хэмжиж байна.
Тодруулбал, замын нөхөөс болон нөхцөл байдлыг лазераар секундэд маш хурдан хэмждэг, тодорхойлдог шинэ технологи нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Шинэ технологи нэвтрүүлснээр зам засвар, арчилгаанд зөв, бодит үнэлгээ гаргах, нөхцөл байдлыг сайжруулах боломж бүрдэх юм.
Нийслэлийн төсөв арванхоёрдугаар сард батлагддаг. Зам засварын ажил долдугаар сард эхэлдэг. Харин Япон Улсад дөрөвдүгээр сард төсвөө баталдаг учир нэгдүгээр сард замын ажил эхэлдэг байна.
Тиймээс Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан зам засвар, арчлалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд шилжүүлжээ. Компаниуд шалгарч, гэрээгээр ажил гүйцэтгэснээр зам засварын ажил цаг хугацаандаа хийгдэх юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.