
“Талибан” хөдөлгөөний улс төрийн албаны төлөөлөгч Мухаммед Наим хэлэхдээ, тус хөдөлгөөн ОХУ, БНХАУ болон бусад хөрш орнуудтай сайн харилцаатай байгаа гэв.
Арабын “Al-Mayadeen” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа, “Хятад бол манай хөрш, бид түүнтэй сайн харилцаатай. Энэ нь мөн ОХУ-т ч хамаатай” хэмээн онцлов.
Наимын хэлснээр “Талибан” хөдөлгөөн нь Иран, Хятад, Пакистан, Узбекистантай урт хугацааны харилцаатай байсаар ирсэн ба эдгээр орнууд барууны улс орнуудаас ялгаатай нь “Талибан” хөдөлгөөн Афганистаны засгийн эрхэнд гарахад эсрэг байр сууринаас хандаагүй гэдгийг онцлов. Гэсэн ч, ОХУ-ын нутаг дэвсгэр дээр тус хөдөлгөөнийг хүлээн зөвшөөрдөггүй хориотой, алан хядагч бүлэг гэж тооцсон хэвээр байгааг энд дурьдах нь зүйтэй.
“Талибан” хөдөлгөөний зүгээс Афганистантай хөрш зэргэлдээ орших орнуудтай холбоо тогтоож, харилцаагаа өргөжүүлэхийг хүсч байна” хэмээн “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч нэмж ярив.
Үүнээс өмнө Наим хэлэхдээ, Талибанчууд нийслэл Кабулд Хятад Улсын төлөөлөгчидтэй уулзаж, Афганистаны өнөөгийн байдал, хоёр талын харилцаа, түүнчлэн БНХАУ-аас цаашид хүмүүнлэгийн тусламж авах сэдвийг ч хөндсөн байна.
ОХУ-ын Гадаад Хэргийн сайдын орлогч Олег Сыромолотов өмнө нь мэдэгдэхдээ, Москва “Талибан” хөдөлгөөнийг террорист байгууллагын жагсаалтаас хасч, Афганистаны шинэ эрх баригчдыг хүлээн зөвшөөрөх гэж яарахгүй, харин Афганистаны шинэ эрх баригчдын практик алхамууд болон холбогдох шийдвэрүүдэд анхаарлаа хандуулах болно хэмээн мэдэгдлээ. БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин өмнө нь хэлэхдээ, Афганистаны төрийн бүрэн эрхт байдал, тус улсын олон намын хүсэл зоригийг хүндэтгэн үзэж, Хятад улс Талибанчуудтай холбоо тогтоож, хөдөлгөөн нь дотоод, гадаад бодлогын хувьд төвийг сахисан бодлого баримтлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаас илэрхийлсэн байна.
(Эх сурвалж: ria.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
д�##�дуур улаан орос, хар хятад хоёр санхүүжүүлж байдаг биз