НИЙГЭМ

Д.Сумъяабазар: Караоке, хүлээн авалтууд, урлаг соёлын үйл ажиллагааг ирэх сарын 01-нээс нээхээр боллоо

Хотын дарга Д.Сумъяабазар зарим үйл ажиллагаануудыг нээхээр болсон талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Караокег нээгээд, 50 хувийн дүүргэлттэй, паб байдлаар ажилуулаад эхэлсэн. Харин одоо нэг удаагийн масктайгаар микрофоноо хамгаалж ажиллахаар тохиролцлоо. 50 хүртэл хувийн дүүргэлттэй байлгахаар есдүгээр сарын 30-ныг хүртэл бэлтгэлээ хангаж, үйлчилгээгээ эхлэх байр сууринд нэгдлээ.

Мөн агааржуулалтын дүрэм журмаа сайтар хангаж, халдвар хамгааллын дүрмээ хэрэгжүүлж сургалт, хүлээн авалтуудыг зохион байгуулахыг зөвшөөрлөө.

Мөн урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулахыг зөвшөөрч, санал солилцлоо. Зай барих боломж бүхий талбайтай байхаар ирэх сарын 01-нээс нээхээр болж тохиролцлоо. Ингэхдээ дүүргэлт 50 хувь байлгахаар боллоо. Цагийн хувьд 24:00 цаг хүртэл үйлчилнэ. Цаашдаа ч гэсэн энэ цагаараа ажиллана.

Мөн бүжиглэдэг баарны үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй аж ахуй нэгж бий. Диско баарнуудын төлөөллийг хүлээн авч уулзаад, саналыг нь сонсоод шийдвэрээ гаргана.

Хариуцлагын гэрээнд зарим хүн эгдүүцээд байх шиг байна. Энэ бол байх ёстой зүйл. Талуудтай ярилцаж байгаад шийдсэн асуудал. Улаанбаатар хотын зүгээс тулгалт хийгээгүй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-09-20 21:46

заза бүр б�##�рахын байна доо

Zochin
Zochin
2021-09-20 23:00

Demjij bnoo zohitsood amidrahas oor argui e

Зочин
Зочин
2021-09-21 03:07

Дельта шоу үргэлжилсээр байхын байна. Өдөр бүр 10 c дээш хүн нас барсаар дуусахын байна

Зочин
Зочин
2021-09-21 03:09

Одоо ч оюутнууд бөөн баяр, пиг бужигнана даа

Зочин
Зочин
2021-09-21 11:17

өвчлөлөө хумьж байгаа гаднын орнууд, жишээ нь сая япон олимпын дараа оройн цагаар хөл хорих, нэг дор олон хүн цугларахыг хорих замаар л асуудлаа шийдэж, хянаж байна, манайх эсрэгээрээ, дандаа сонгуульд зориулж юмаа хийнэ, шатхууныг хомсдлыг мартт�##� шоу хийхнэ л дээ....

Холбоотой мэдээ

Back to top button