ЭРҮҮЛ МЭНД

Долоохон хоногт 98 иргэнээ ковидоор АЛДЛАА

Эрүүл мэндийн яамнаас коронавирус халдварын цаг үеийн нөхцөл байдлын мэдээ танилцууллаа.

Тодруулбал, сүүлийн 24 цагийн хугацаанд 2184 хүнээс халдвар илэрч, 17 хүн нас баржээ. Нас барсан хүмүүс 21-80 насных байжээ. Ингэснээр нийт нас баралт 1133 болж байна. Зөвхөн энэ долоо хоногт л гэхэд коронавирусний халдвараар 98 иргэнээ алдлаа. Маш харамсалтай. Сүүлийн өдрүүдэд нас баралт өдөр тутам 20 дөхөж буй нь халдварын нөхцөл байдал хүндэрч буйг илтгэж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэл дэх эмнэлгийн байгууллагуудад 5832 ор дэлгэсэн. Гэвч бодит байдалд 6600 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. 113.7 хувийн ачаалалтай ажиллаж байна гэсэн үг аж. Одоогоор нэн яаралтай хэвтэх шаардлагатай 200 орчим хүн нийслэлд бий. Харин зайлшгүй хэвтэх заалттай 800 орчим иргэн байна.

Коронавирусийн энэ удаагийн давалгаагаар эрүүл мэндийн ажилчид ихээр өвчлөн, хүний нөөцийн хомсдол үүсэж байгаа. Үүнээс үүдэн өвчний аюулгүй байдал алдагдан, эмчилгээ тасалдсанаар ор дэлгэхэд хүндрэл үүсээд байгааг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

7 Сэтгэгдэл

  1. Хаа байна нөгөө хятад вакцин хaлдварыг бууруулна, нас барахаас сэргийлнэ гэсэн. Оруулж ирсэн хүмүүс нь өөрсдөө хятад вакцинаа хийлгээгүй юм билээ. Тайландад сая туршилт явуулаад хужаа вакцин муу гэдгийг тогтоосон. Оруулж ирсэн хүмүүсийг шоронд хий.

  2. 10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежийн хичээлийн байр, багш нар, оюутны байр үнэндээ голомт болсон.Хурдхан шиг энэ жилдээ каранта####аачээ.

  3. Сургууль цэцэрлэгээ энэ он дууст#### хаагаач. Эмч хүрэлцэхгүй байхад хувийн хэвшлийн болон шүд, эмэгтэйчүүд, уламжл####тын зэрэг бусад с####барын эмч нараа дайчлаач

  4. Нас барсан хүнмй тоо дээрхээс их бга бх, морг олдохгүй, бас файзерийн 3 дахь тун хийлгэсэн хүмүүс гэнэт х####уурч хүндрэн яах ийхий зуургүй амьсг####ын дутагд####д орж нас барж бна энэ бүхнийг нууж ер нь ард иргэдийг вакцины туршилтад оруулжээ, хугацаа дуусах гэж бга баахан вакцинуудаа бөөн тархи угааж хийгээд, одоо хүн бүр сайн суд####ж өөрсдөө мэдээлэл олж бас өөрийгөө хамга####ах л үлдлээ

  5. КОВИДыг дийлсэн улс байхгүй. Манайх харин ч гэж арай гайгүй тэмцэж байна. ХЭНИЙГ бид буруутгах билээ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button