Нийгмийн

Зөвшөөрөлгүй хашаалсан зуслангийн газруудыг чөлөөллөө

Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Арцадын аманд байрлах 2.5 га газарт газар эзэмших гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй барьсан төмөр хашааг чөлөөллөө.

Дүүргийн 20 дугаар хороо бол мал бүхий иргэд, ногоон байгууламж, зуслан бүхий онцгой бүс нутаг. Энэ газар хууль бус зөвшөөрөлгүй хашаалсан хашаа, эзэмших гэрчилгээгүй газруудыг чөлөөлж, иргэдийн эрх ашгийг хангаж ажиллахыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо. Цаашид их хэмжээний газрыг хууль бус аргаар эзэмшсэн, газар эзэмших гэрчилгээгүй атлаа хашаалсан зэрэг зөрчил гаргасан газрыг чөлөөлж нийтийн эрх ашгийг хангаж ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button