Нийгмийн

ТОДРУУЛГА: Малчин айлын хот руу дайрч, хонь, ямаа барьсан БААВГАЙГ гурван машинаар хөөжээ

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын малчин айлын хот руу баавгай дайрч мал барьсан байна. Бид болсон үйл явдлын тухай хийгээд баавгайг хэрхсэнийг тус сумын Засаг дарга С.Гончигнямаас тодрууллаа.


-Танай сумын малчин айлын хот руу баавгай дайрсан гэсэн мэдээллийн дагуу бид холбогдож байна. Та бидэнд тодорхой мэдээлэл өгөөч?

-Цагаан уул сумын хужирт багийн малчин айлаас сумын онцгой комисст есдүгээр сарын 23-ны оройн 21 цагийн үед “Нэг ямаа, нэг хонь баавгайд бариулчихлаа. Бид машин дотроо сууж байна. Гэртээ орох гэхээр айгаад байна” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу миний бие ажлын хэсгийг ахлаад хөдөлсөн. Бид нөхцөл байдал хүндэрвэл хэрэглэж магадгүй гээд бодоод бичиг баримттай буутай нутгийн нэг ахыг дагуулаад очсон. Бидний араас аврах, гал унтраах 73 дугаар ангийнхан ирсэн. Ер нь бол нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй очсон.

Биднийг очиход тухайн баавгай дуудлага өгсөн айлын нэг хонин дээр гарчихсан идэж байснаа хашаа тойроод гэр рүү чиглээд явж байх шиг болохоор нь дундуур нь орсон. Гэтэл хонь руу дайрах янзтай байсан. Иймд бид баавгайг хоёр машинаар доош нь хөндий рүү хөөсөн. Цаг гаруй хөөж, эцээгээд айлын хаваржааны хашаа руу оруулж, хашсан. Тэгээд аймгийн мэргэжилтнүүд рүү залгасан. Бидэнд “Алж, устгаж болохгүй. Эзгүй, айлгүй газар руу тууж явуул” гэж зөвлөсөн. Иймд бид айл багатай хойд зүг рүү гурван машинаар тал, талаас нь хавчиж 30 орчим километр туусан. Бартаа ихтэй, шавартай машин явах боломжгүй болсон тул араас нь орилж, хашхирч үргээж байгаад буцсан.Тэгээд маргааш нь сумын мал эмнэлгийн эмч нарыг дагуулж очоод баавгайд бариулсан хонь, ямааг ариутгуулж, булуулсан.

-Баавгайг тууж явуулсан тухайн шөнөөс хойш нутгийн малчдаас баавгай үзэгдсэн, хот руу дайрсан гэсэн дуудлага мэдээлэл ирсэн үү?

-Уржигдар /09.26/ орой 16 цагийн үед туугаад үлдээсэн газрын ойролцоо өвөлжөөний бүс нутагт айлын хашаанд орчихсон байна гэсэн мэдээлэл ирсэн. Тухайн бүс нутагт айлууд байхгүй.

-Баавгай хот руу нь дайрсан айл сумын төвөөс хэдэн километр зайтай вэ. Тухайн малчин өрхөд нийт хэчнээн хүн байсан бэ. Одоо сэтгэл зүй ямархуу байгаа бол?

-Дөрвөн том хүн, нэг бага насны хүүхэд байсан. Тухайн үйл явдал болсны маргааш нь өөрийн биеэр багийн эмч, сувилагчтай очсон. Биеийн байдал хэвийн байсан. Дахиад ирэх вий гэсэн болгоомжлол, айдас байсан.

Тухайн айл нь сумын төвөөс баруун зүгт байдаг. Сумаас 10 километрийн зайтай. Тухайн айлтай ойр дөрвөн айл бий.

Бид нутгийн иргэдэд сэрэмжтэй байхыг анхааруулж, өөрсдийн биеэр мэдээлэл хүргэсэн. Баавгай үзэгдэж харагдвал мэдээлэл яаралтай өгөөрэй. Мөн бага насны хүүхдийг ганцааранг нь малд бүү явуулаарай, баавгай харагдвал ойртож, уурлуулж болохгүй. Буу шийдэм хэрэглэж болохгүйг анхааруулсан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сүрэн
Сүрэн
2021-09-28 08:28

Машинаар хөөхөөр айгаад эргэж ирэхгүй юм бхйх даа

бадарч
бадарч
2021-09-28 09:17

өмхий м�##�тайгаа ижилхэн л�##�арын тэнэг оркууд амьтан тамлаад аймхай сүртэй тэнэгүүд гадаад бол бавгай явж байдаг

Зочин
Зочин
2021-09-28 09:18

Араатан хүнээс илүү үнэтэй болжээ

бадарч
бадарч
2021-09-28 09:24
Reply to  Зочин

бавгай цөөхөн өмхий оркууд х�##�хаар нэг бэлчиж байна

ч
ч
2021-09-28 09:25

бавгай цөөхөн өмхий оркууд х�##�хаар нэг бэлчиж байна

Зочин
Зочин
2021-09-28 15:13

Баавгайн хоолыг булаагаад цөлмөөд байхаар хариугаа авах гэж байгаан.

Teneg orkuud
Teneg orkuud
2021-09-29 03:29

Ustgaachre humuuser bariulah geed buudahgui ba a

Mgol
Mgol
2021-09-29 03:31

Aimagiin meregjiltenuudee tsag aldalgui halaad baabgaitai gazarluu yabuul

Хүн
Хүн
2021-10-04 12:05

Амь насанд аюултай болвол агнах нь зөв ямар бариулж үхэлтэй биш баавгай их аюултай шүү өрсөх хэрэгтэй

зочин
зочин
2021-10-04 18:09

"Таны идэх самрыг энэ хүн авсан шүү, энэ хүнээс идэх юмаа ав" гээд самарчдыг тэр баавгайд барьж өгвөл таарна

Холбоотой мэдээ

Back to top button