НИЙГЭМУРЛАГ

Бөөрний дутагдлаар шаналж буй иргэнд зориулж “Амидурал” хандивын үзэсгэлэн гарна

2019 онд бөөрний дутагдал өвчнөөр оношлогдсон Т.Рэгзэнгийн хагалгааны зардлыг босгох хандивын аян өрнөж байгаа юм байна. Тэгвэл, түүнд уран бүтээлчид өөрсдийн бүтээлээр хандив өргөж эхэлжээ.

Уран бүтээлчдээс цугларсан энэхүү бүтээлүүдээр “Амидурал” нэртэй үзэсгэлэн дэлгэх аж. Ийнхүү тус үзэсгэлэнгийн үеэр худалдаалагдсан бүтээлийн мөнгө нь хандивын данс руу шилжиж орох юм байна.

Хамгийн сүүлд гэхэд Төрийн соёрхолт зураач, МУУГЗ Ш.Чимэддорж өөрийн хоёр бүтээлээ хандивлажээ. “Амидурал” хандивын үзэсгэлэнгийн бүтээлүүдийг аравдугаар сарын 20 хүртэл хүлээж авах бөгөөд 25-ны өдөр Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэх юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button