Нийгмийн

Гадаадад нас барсан, нутаг буцах мөнгөгүй болсон гэх мэт 18 иргэнд 64 саяыг зарцуулна

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болж Гадаад харилцааны сайд бөгөөд Иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Б.Батцэцэг удирдан явууллаа.

Хурлаар

  • хилийн чанадад нас барсан гурван иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх,
  • төлбөрийн чадваргүй дөрвөн иргэний яаралтай эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх,
  • цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орж нутаг буцаж чадахгүй байгаа дөрвөн иргэний нутаг буцах зардал,
  • хилийн чанадад ял эдэлж буй 11 иргэнд дэмжлэг үзүүлэх,
  • мөн хүчирхийлэлд өртсөн нэг иргэнд өмгөөлөгч авахад дэмжлэг үзүүлэх зэрэг 18 иргэний өргөдлийг хэлэлцэж, нийт 64,578,580 төгрөгийг зарцуулах шийдвэр гаргав.

Иргэдэд туслах сан нь Засгийн газрын тусгай сангийн хуулийн дагуу 2008 онд анх байгуулагдсан бөгөөд Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан Иргэдэд туслах сангийн дүрмийн дагуу үйл ажиллагаа нь зохицуулагддаг болно.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button