НИЙГЭМ
ҮЙЛ ЯВДАЛ: Сэтгүүлчдийн акцыг иргэний хөдөлгөөн, ТББ-ууд дэмжинэ
Есдүгээр сарын 29 буюу энэ өдөр нийгэмд өрнөх үйл явдлын тоймыг хүргэж байна.
Төрийн ордонд:
- 08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
"Ботаник кампус"-д
- 09:00 цагт "Эх барих эмэгтэйчүүдийн эмнэл зүйн ур чадварын сургалтын төв" байгуулах төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.
Монгол ньюс мэдээллийн төвд:
- 11:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан ч газраа алдаж хохирсон иргэд мэдээлэл хийнэ.
Төрийн ордны баруун хаалганы хажууд:
- 13:00 цагт Иргэний хөдөлөөн, ТББ -ийн төлөөллүүд төр засгийн удирдлагуудыг ажил үүргээ сайн гүйцэтгэх болон сэтгүүлчдийн эсэргүүцлийг дэмжиж , иргэдийн мэдэх эрхэнд халдахаа зогсоох шаардлага хүргүүлнэ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.