Нийгмийн
“Мөсөн өргөө” нээлтээ хийж байна
Хан-Уул дүүргийн “Шинэ яармаг” хороололд барьсан “Мөсөн өргөө”-ний барилгын ажил дуусаж, нээлтээ хийж байна.
Энэхүү барилгын мөсөн дэвжээг Австри улсын AST компанийн мэргэжилтэн Вейландс-Гинко Андрей, Жерри Жулиус Мансиккавита нар Монголын инженерүүдтэй хамтран тавьсан байна. “Мөсөн өргөө” нь Монголын анхны битүү дээвэртэй ордон бөгөөд 3500 хүний суудалтай юм.
Уг ордон нь олимпын стандартаар буюу 60х30 хэмжээтэй, 12.7 мянган м.кв талбайтай. Төрийн нэг ч төгрөгийн санхүүжилтгүйгээр цэвэр 100 хувийн үндэсний компаниудын санхүүжилтээр боссон юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.