Нийгмийн

“МИАТ” компани үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар уулзаж, МИАТ ТӨХК-ийн санхүүгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцжээ.

Цар тахлаас шалтгаалан олон улсын хуваарьт нислэг зогсож, зорчигч тээврийн орлого буурч, сүүлийн 20 сарын турш тус компани өөрийн нөөц бололцоог дайчлан агаарын хөлгийн түрээсийн төлбөр, техник үйлчилгээ, даатгал зэрэг тогтмол зардлаа нөхөх, цалин, хөрөнгө оруулалт, нислэгийн шууд бус зардлаа бууруулах зэргээр хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа аж. 

МИАТ компани 2019 онд 1,936 нислэгээр 788.5 мянган зорчигч тээвэрлэж, төлөвлөгөөнөөс 21.5 мянган хүнээр буюу 2.8, өмнөх оноос 69.7 мянган хүнээр нэмэгдсэн бол ачаа тээвэрлэлт төлөвлөгөөнөөс 759.7 тонн буюу 20.3, өмнөх оноос 59.8 тонн буюу 2 хувиар буурсан байна.

Харин дэлхий даяар тархсан цар тахлаас шалтгаалан 2020 оны хоёрдугаар сараас олон улсын нислэгийг зогсоосноор 315 нислэг гүйцэтгэн, тээвэрлэлтийн орлого тасарч, 2020 онд 58 тэрбум, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээн үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ. 

Иймд тус компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсныг ЗТХЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-29 13:07

Зогсоосон нь дээр дээ. Хамгийн өндөр үнэтэй тийз шахдаг биз дээ. Зайгаа тавьж өгсөн нь дээр дээ.

Төмөртулга
Төмөртулга
2021-09-29 13:11
Reply to  Зочин

Зогссон нь дээр ээ. Хамаатнуудаа л тэжээдэг газар

Zalach
Zalach
2021-09-29 13:55

Za##a biz

Зочин
Зочин
2021-09-29 13:38

Гадаадаад байгаа монголчуудаа эх оронд нь авчрах нэрээр дэлхийд байхгүй өндөр үнээр үйлчилгээ үзүүлж байсан компани яахаараа дамдуурдаг юм.Төрийн өмчит учраас дарга нарын шахааны хүмүүс хувааж идэж уух нь хэрээс хэтэрч дампуурахад хүрчээ.

Zochin.
Zochin.
2021-09-29 14:41

Хамгийн үнэтэй түлш шахдаг нэг компанитай чадваргүй хамаатнуудаа ажилтан болгосон хэдэн даргатай ашигийг нь хувааж иддэг олон сайд эрх мэдэлтнүүтэй байхад ашиг яаж гарах вэ дээ.

Зочин
Зочин
2021-09-29 14:45

зогсоогооч одооо я�##�тай билэээ дэээ, меэежмент хийж чадахгүй улс

иргэн
иргэн
2021-09-29 14:57

Хөрангийн биржээр оруулаад 10-30%-ийг хувьчилсан дээр дээ. Яасан удаан дарга нар вэ?

Зочин
Зочин
2021-09-29 17:18

MIAT d setgeltee hun baidag yum uu.

Холбоотой мэдээ

Back to top button