Нийгмийн

Ноцтой зам тээврийн ослоор зургаан иргэн амиа алджээ

2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр  Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 330 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 244 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд таван хүн, орон нутагт  гурван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт таван хүний амь хохирсон байна.

                   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд: 5

      Гэмтсэн хүн:

  • Явган зорчигч-4
  • Зорчигч-1

                Ослын хэлбэр:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх -4
  • Хоёр автомашин мөргөлдсөн-1

Орон нутаг:

      Гэмтсэн хүн: 3

  • Явган зорчигч-3

Ослын хэлбэр:

  • Мотоцикл- 2
  • Онхолдох-4

Ноцтой зам тээврийн ослын талаар:

Нийслэлд:

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт ачааны  автомашин унадаг дугуй унаж явсан хүнийг мөргөж, амь насыг хохироосон

Орон нутагт:

Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон.

Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь нас хохирсон. 

Завхан аймгийн Идэр сумын нутаг дэвсгэрт суудлын автомашин онхолдож, зорчигийн амь нас хохирсон. 

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт суудлын автомашин онхолдож, жолооч, зорчигч 2 хүний амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.

                                                  АНХААР

Жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох, мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. 

                                           ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
төрийн сүлд
төрийн сүлд

их л олон энгийн иргэн нас барах юм гайтай 76 гайхшаа барсан сайд дарга нар үхлээ гэж дуулдахгүй юм ард түмнээ хуурч идэж ханадаггүй буг чөтгөрүүд бурханыг хүртэл хахуульджээ хөөрхий

Холбоотой мэдээ

Back to top button