Нийгмийн

Б.Болор-Эрдэнийг АТГ-аас шалгаагүй, харин АТГ-ынхантай ажлаар уулзсан гэв

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар мэдээллүүд гараад байна.

Түүнийг “Digital Nation-2021” арга хэмжээг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулахдаа “Мэдээлэл технологийн хөгжлийг дэмжих Соёмбо холбоо” гээч Төрийн бус байгууллагаар дамжуулж багагүй мөнгө “цохижээ” гэх мэдээлэл тарсан юм.

Тэгвэл эл мэдээлэл худлаа бөгөөд АТГ-аас шалгаагүй гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

Мөн Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас тодруулахад " Б.Болор-Эрдэнэ даргыг АТГ-с шалгаж байгаа гэдэг нь огт үндэслэлгүй, худал мэдээлэл. Авлигатай тэмцэх газрын удирдлагууд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудтай өчигдөр уулзсан. Уулзалтаар төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-Mongolia -р иргэдийн санал гомдлыг авах, цахимаар шийдвэрлэх асуудлаар ярилцсан. ХХМТГ нь авлига, хүнд суртал хамгийн их дагуулдаг төрийн үйлчилгээг нэн тэргүүнд цахимжуулах тал дээр АТГ-тай хамтран ажиллах хүрээнд хоёр газрын удирдлагууд уулзсан” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button