Нийгмийн

Ц.Мөнхцэцэг: Төрийн ордон сэтгүүлчдэд, олон нийтэд нээлттэй байх нь зөв

Өчигдөр /2021.09.28/ Парламентын сэтгүүлчид эсэргүүцэл илэрхийлсэн. Тодруулбал, Төрийн ордонд сэтгүүлчдийг нэг газарт хорьж, мэдээлэл хаалттай байгаа учраас Төрийн ордонг сэтгүүлчдэд нээлттэй болгохыг шаардсан юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Сэтгүүлчдээ дэмжиж байна, төрийн ордонг нээх нь зөв. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19-р зүйлд “…мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө”-г зааж өгснийг МУ нэгдэн орсон улсын хувьд дагах ёстой. “Мэдээллийн эрх чөлөө нь хүний язгуур эрх бөгөөд…НҮБ-аас эрхэмлэдэг хүний бусад эрхийн үндсэн хэмжүүр мөн” гэж НҮБ үздэг. Монгол Улсын төр мэдээлэл авах эрх чөлөөг хязгаарлахгүй байх ёстой. Төрийн ордон сэтгүүлчдэд төдийгүй бусад орны парламентууд шиг олон нийтэд нээлттэй байх нь зөв” хэмээсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
төрийн сүлд
төрийн сүлд

шидийг олоод нисэхийг шахав шидмэсээр боолгоод үхэхийг шахав гэгчээр унтаж байгаад гэнэт гэнэт цочир сэрдэг хаана юу хийгээд хэлээд яваагаа ч мэдэхгүй хүн шиг л санагдах юм

Холбоотой мэдээ

Back to top button