Х.Нямбаатар: Аравдугаар сарын 1-нээс газрын гэрчилгээгээ цахимаар хэвлэж авна
Өнөөдөр /2021.09.29/ Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдааны дараа салбарын сайд нар тодорхой асуудлуудаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
“Бид төрийн үйл, ажиллагааг цахимжуулах асуудалд ихээхэн анхаарал хандуулж, ажиллаж байна. Өнөөдрийн хуралдаанаар гарсан шийдвэрийн тухайд, аравдугаар сарын 1-нээс газар өмчлөлийн гэрчилгээг цахимаар хэвлэж авах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл иргэд заавал газрын албан дээр ирж, дугаарлах албагүй.
Цахимаар хэвлэсэн гэрчилгээ нь QR кодтой байна. Харин иргэн өөрөө хүсвэл хандаж, үнэт цаасан дээр хэвлүүлж болно. Ийм хоёр гэрчилгээ нь хоёул хүчин төгөлдөр байна.
Үүнээс цааш 0.7 га газрыг үнэгүй болгох, түүнтэй холбоотой газрын төлөвлөлтүүдийг хийж бэлтгэх ажлыг эхлүүлээд явж байна. Ерөөс газрын байршил цахим системд харагддаг, иргэд танилцаад захиалгаа цахимаар өгдөг тогтолцоог бий болгохоор зорьж байна.
Ер нь хүний оролцоотойгоор гардаг, субъектив шинжтэй гэрчилгээ, зөвшөөрлүүдийг цөөлж, аль болох цахимаар, нээлттэй өгөгддөг болгох чиглэлд анхааран ажиллаж байна” гэлээ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.