Нийгмийн

“E-Mongolia” систем гацаж, иргэдийн төлбөрийг хоёр давхар бодож байна

Улаанбаатар хотоос гарах дөрвөн постоор авто тээврийн хэрэгслүүдээс зам ашиглалтын төлбөрийг хураан авдаг. Үүний нэг болох дөрөвдүгээр зөрлөгийн постоор Улаанбаатар-Замын-Үүд хооронд зорчих иргэд тээврийн хэрэгслийн төлбөрийг тушаадаг. Харин авто машины татвар, торгууль зэргийг EMongolia аппликэйшнээр шийдэж жолоочийн холбогдолтой мэдээ мэдээллүүдийг илгээдэг болсон.

Харин нэгэн иргэн бидэнд хандан “Зөрлөгөөр гарах үед том оврын тээврийн хэрэгслийн зам ашиглалтын төлбөр буюу 10 мянган төгрөгийг хураадаг. Энэ мөнгийг би бэлнээр төлөөд зарлагын хуудсаа авсан. Харин яг тэр хэсгээс хөдлөөд явахаар араас нь eMongolia аппликэйшнд энэ төлбөр давхар ирдэг. Нэг ёсондоо хоёр удаа төлбөр авч байна. Өмнө нь дөрөв, таван удаа ийм асуудал үүссэн ч баримтжуулж чадаагүй учраас гомдоллоогүй. Энэ удаад баримтжуулж авсан учраас танай редакцид хандаж байна. Энэ мэт асуудал зөвхөн надад биш энэ замаар явж буй жолооч бүхэнд тохиож байгаа байх” гэсэн юм.

Энэ талаар Зам Тээврийн Яамны Зам тээвэр хөгжлийн төвөөс тодруулбал,

Тус байгууллагаас “Жолоочтой холбоотой бүх асуудлыг eMongolia апп-д шилжүүлэх том ажил хийгдсээр байгаа. Дөрөвдүгээр зөрлөгийн хувьд шилэн кабелийн системд шилжиж хараахан амжаагүй. Сүлжээний кабельтай байгаа юм. Тиймээс сүлжээний хоцрогдол үүсээд байгаа. Мэдээж иргэн гомдолтой байгаа бол энд асуудлыг заавал шийдэх ёстой гэсэн үг. Бид энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх тал дээр анхаарч байна. Тэр болтол иргэд зөрлөгөөр гарахдаа бэлэн мөнгө өгөхгүй, цахимаар төлбөрөө төлнө гэсэн төлөвлөгөөтэй байгаасай. Бид энэхүү дэд бүтцийн шинэчлэлтүүдээ бүрэн дуусгаагүй байгаа” гэсэн тайлбарыг хэлж байлаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
.....
.....

Малнуудаа наа чинь E-mongolia биш E-barimt байна.

Зочин
Зочин

Ээ сэтгүүлч минь дээ ибаримт аппаа ч ялгахгүй нягтлахгүй юм даа.

Зочин
Зочин

tsu tsu iim setguulch baih gj. eruul galzuu n medegdehgui yum hiij bdag

Холбоотой мэдээ

Back to top button