ДЭЛХИЙ

13 настай Б.Ананд дэлхийн шатрын холбооны “Фиде мастер” цолтон болжээ

Монголын Шатрын Холбоо төдийгүй Монгол Улс маань отгон “Фиде Мастер” цолтноо өчигдөр өлгийдөн авчээ. Дэлхийн Шатрын Холбооноос олгодог энэхүү олон улсын цолны болзлыг өдгөө арван гуравхан настай нэгдүгээр сургуулийн сурагч, “Хан Алтай” шатрын клубийн шатарчин Батсүхийн Ананд олон улсын чансаа болон бусад үзүүлэлтүүдийг ДШХ-ны дүрэмд зааснаар, чансаа ахиулах олон улсын тэмцээнүүдэд удаа дараа амжилттай оролцож хангасан билээ.

Шилдэг өсвөрийн шатарчдын нэг Б.Ананд танд Монголын Шатрын Холбооны зүгээс халуун баяр хүргэж, цаашдын зорилго, их тэмүүлэлд нь өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд шинэхэн мастерынхаа гэр бүл, дасгалжуулагч болон дэмжигчдэд нь шатрын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буйд талархал илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button