С.Одонтуяа: Эрх баригчид үхэл, өвчлөлд дөжирчээ

Өнөөдөр /2021.10.01/ УИХ-ын намрын чуулган нээсэн. Чуулганы нээлтийн үеэр парламент дахь сөрөг хүчин болох Ардчилсан намын гишүүд коронавируст халдварын нөхцөл байдлын хүндрэлийг эрх баригчдад сануулсан зурагт хуудас барьсан байсан юм.
Нээлтийн дараа тус намынхан Сүхбаатарын талбай дээр “Одоо боллоо” жагсаалыг зохион байгуулж эхэллээ. Ийн О.Цогтгэрэл, М.Тулгат нар оройлж, Засгийн газрыг огцрохыг шаардаж байна. Уг жагсаалд иргэд нэмэгдэж ирсээр байна.
Энэ үеэр тайзан дээр УИХ-ын гишүүн С.Одонтуяа үг хэллээ. Тэрбээр “Ард түмэн маш хүнд байдалд орсныг харлаа. Эрх баригчид бол үхэл, өвчлөлд дөжирчээ. Төрийн ордонд санаа зовж, сэтгэл гаргаж байгаа хүмүүс туйлын цөөхөн байна. Ардчилсан намаас удаа дараа шаардлага тавьж байна. Үнийн өсөлтийг бид зогсоох ёстой. Ядуурлын балчигт гүн шигдсэн байна. Үүнийг өөрчилмөөр байна.
Та бүхэн харлаа, энэ жагсаалд цагдаа нар үргэлж баривчилж байна. Бид дөжрөхгүйн тулд дуу хоолойгоо өргөх ёстой. Чуулган дээр хэлж байгаа үгийг ард түмэн маань дэмжих ёстой” гэлээ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Одонтуяа Ерөнхий сайдаас 100 сая төгрөгөө олж авсан уу
За даа энэ эмэгтэй ч дээ Тэгтлээ эх орон ард түмний төлөө сэтгэлээр дуугарах нь чухам юү л бол