Д.Тогтохсүрэн:Үндсэн хуулийг өөрчлөхийн тулд ард түмний, намуудын дэмжлэг хэрэгтэй
Намрын чуулганы нээлтийн дараа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр “Дөрвөн асуудал анхаарсан чуулган болно. Цар тахлыг давах, эдийн засгаа сэргээх чиглэлээр ажиллана. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх чухал хуулиуд хэлэлцэнэ. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, газрын тухай хууль гэх мэт өмчийн харилцааг боловсронгуй болгоно. Мөн ҮХНӨ-ийн дагуу хийгдэх хэд хэдэн хууль бий. Ирэх даваа гарагт бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.
ҮХНӨ хийх шаардлага байгаа юу гэвэл байгаа юм. Гэхдээ үндсэн хуулийг өөрчилье гээд өөрчилчихдөг юм биш. Ард түмний дэмжлэг авч байж хийдэг. Улс төрийн намууд зөвшилцдөг, ойлголцдог хууль. Ийм хоёр нөхцөл бүрдэж байж өөрчлөх ёстой. Тиймээс энэ нөхцлүүд бүрдэж байж өөрчлөлт ярина. Одоогоор намын түвшинд ярьсан зүйл байхгүй.” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.