Нийгмийн

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүд хуралдана

Өнөөдөр /2021.10.04/ намын бүлгүүд болон ажлын хэсгүүдийн хуралдаантай.

ЦАГ НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН БОЛНО

10.00 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

14.00 Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн зөвлөгөө үзүүлэх Хууль зүйн байнгын хорооны дэд ажлын хэсгийн хуралдаан

14.00 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд
төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний
худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал,
дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Төсвийн
байнгын хороо хамтарсан ажлын хэсгийн хуралдаан

14.00 Монгол Улсын Засгийн газраас 2021.06.30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 12 гишүүн 2021.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэж чуулган, байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

14.00 Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг

16.00 Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилт, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шалгаж санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл,
шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

16.00 Төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button