УЛС ТӨР
Д.Тогтохсүрэн: Дөрвөн чиглэлд анхаарч, хэлэлцэх хуулиудын бэлтгэлийг хангана

Өнөөдөр буюу аравдугаар сарын 4-нд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Хуралдааны дараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр бүлэг намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд, тэдгээрт бэлтгэх асуудлаар хуралдсан талаар онцолсон юм. МАН-ын зүгээс дөрвөн чиглэлд анхаарч, хуулийн төслүүдийн бэлтгэл ажлыг хангахаар төлөвлөжээ.
Тодруулбал:
- Эдийн засгийг сэргээхэд чиглэсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах. Энэ хүрээнд хөрөнгө оруулалт, татвар, МҮХАҮТ, тусгай зөвшөөрөл зэрэгт холбогдох хуулиудыг яаралтай хэлэлцэх.
- 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд уялдуулж шинэчлэх шаардлагатай хуулийн төслүүдийг хэлэлцэх. Үүнд Парламентын хяналтын тухай, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай зэрэг хэд хэдэн хууль багтаж буй.
- 2022 оны төсвийн тухай хуулийг сар гаруйн хугацаанд хэлэлцэж, хуулийн хугацаанд нь батлах
- МАН-ын мөрийн хөтөлбөрт багтсан хэд хэдэн асуудлыг хэлэлцэх. Үүнд Баялгийн сан, Хуримтлалын сангийн тухай болоод Төрийн болон нийтийн өмчийн тухай, Газрын тухай хууль зэрэг хэд хэдэн багц хуулиудыг хэлэлцэх зэрэг асуудлууд багтжээ.
Г.САНСАРМАА










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.