Ч.Батзаяа: Гаалийн мэдлэггүйгээс болж хууль тогтоомжийг ноцтой зөрчжээ

"Эхлэл” брэндийн захирал Ч.Батзаяа Гаалийн талаар буруу ойлголттой байсандаа хүлцэл өчжээ.
Тэрбээр "Үүссэн нөхцөл байдлын тухай Гаалийн мэдлэггүйгээс болж миний бие гаалийн хууль тогтоомжийг үнэхээр ноцтой зөрчжээ.Цаашид маш сайн анхаарах болно.Гаалийн байгууллага хийх зүйлээ хийснийг хэтэрхий дэвэргэсэн нь миний буруу юм.
Гаалийн энгийн ажилтан албан тушаалтан бүгдээс нь уучлал гуйж байна.ГЕГ -аас албан ёсоор уучлал гуйж байна.Та бүхэн маань ч цаашид хууль тогтоомжоо сайн сурталчилна биздээ.Та бүхэн нөхцөл байдлыг зөвөөр ойлгоорой. Ёс ёмбогор. Төр төмбөгөр. Эхлэл брэнд цааш цаашдаа улам их хичээж Монголыг илэрхийлэх технологийн брэнд байхаасаа ухарч няцахгүй ээ. Hulan21 Plus төслөөс маш их юм сурлаа. Хонгконгуудаас маш их ноу хау сурсан мэдсэн. Цаашид энэ мэдлэгээ Монголын технологид алт болгох болно” гэжээ.
Б.ЦЭЛМЭГ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гаалийн татвар төлөхөд нэг их мэдлэг хэрэгтэй юм уу, иймхэн татварын асуудлыг ойлгож чадахгүй байж яаж гар утас бүтээдэг байнаа, хуурамч бүтээгдэхүүн юм биш үү. Эсвэл татвараас зайлсхийсэн арга заль байх. Захын наймаачин яаж татвараа төлөх, хэдэн хувь, хэдэн төгрөг болохыг тооны машинаас ч өмнө бодоод гаргадаг цаг үе ш дээ. Залуус эх орондоо шударгаар л татвараа төлөөд бизнесээ хий л дээ, хайран нэр төр
Zaassss negdugeer angiin huuhed ch oilgono naad gaaliin yumiig chini
Хятадад захиалгаар үйлдвэрлүүлж, тэрийгээ Монголд угсарсан гэж худлаа хүмүүсийн тархийг угаахаа боль. Гаалийн мэдүүлгээ утас, сэлбэг гэдгээ ялгаж чадахгүй байна гэж үү инээдтэй юмаа, нээх олон ном хэвлүүлсэн, аймар пост Facebook-д тавьдаг хүн иймхэн юм мэдэхгүй байх учиргүй татвараас зайлсхийх арга бх. Нээх Ehlel гээд баахан usb, чихэвч, залгуур хятадад захиалгаар хийлгээд Монголд ирээд савалдаг шдээ.