30 хоног цагдан хорьсон Э.Одбаяр өлсгөлөн зарлажээ

NоDoublestandart хөдөлгөөнийг санаачлагч Э.Одбаярыг 30 хоногоор цагдан хорихоор болсон талаар бид мэдээлсэн.
Тус хөдөлгөөнийнхөн Сүхбаатарын талбайд Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн суулт хийгээд байсан юм. Улмаар Э.Одбаяр, Д.Монголхүү нарын таван хүнийг Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилж, түр саатуулаад байсан бол Э.Одбаярыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор болсон юм. Учир нь тэрбээр ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид очиж баривчлаад байсан иргэн Д.Монголхүүг авч зугтсан билээ. Энэ нь түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргахад хүргэжээ.
Тэгвэл Э.Одбаяр цагдан хоригдсон цагаасаа шоронгийн хоол идэхгүй байсан бөгөөд өчигдөр цагдан хорих хугацааг нь 30 хоногоор сунгасаныг мэдээд өлсгөлөн зарлаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буруу хэргийнхээ төлөө өлсгөлөн зарлана аа гэдэг нь буруу замаар будаа тээснээс ч долоон дор болдог юм.